Нийгэм мэдээ
"The MongolZ" 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass" тэмцээнд оролцоно

"YaLLa Esports"-оос зохиож буй 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" тэмцээн зургаадугаар сарын 5-9-ний хооронд АНЭУ-ын Абу Даби хотод болно.
Тэмцээнд "Astralis", "Cloud9" тэргүүтэй дэлхийн шилдэг 12 баг оролцох бөгөөд Монголын "The MongolZ" баг оролцохоор уригдсан байна.
"MESA Nomadic Masters", "ESL Challenger Jönköping", "ESL Pro League 19" гээд олон томоохон тэмцээнүүдэд оролцож буй The MongolZ-ын завгүй улирал дахин нэг томоохон тэмцээнд оролцох болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.