СПОРТ

Олимпын эрхийн тэмцээн: Э.Цэндбаатар хоёр дахь ялалтаа авлаа

Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн дөрөв хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эрэгтэй +92 кг, 80 71 кг, 63.5 кг, 57 кг, 51 кг, эмэгтэй 75кг, 54 кг-д өрсөлдөж буй тамирчид тэмцээнээ үргэлжлүүлнэ. Одоогоор манай тамирчдаас эмэгтэй 50 кг жинд ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 54 кг-д, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар нар тулалдах хуваарьтай. Тэгвэл МУГТ Э.Цэнбаатар дөнгөж сая хоёр дахь ялалтаа авлаа. Түүний өрсөлдөгч болох Туркменстаны тамирчин жиндээ орж чадаагүй тул ийнхүү манай тамирчинд ялалтыг өгчээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Mongolchuudiinhaa neriig undurt urguj yavaa zaluusdaa amjilt husey.

Холбоотой мэдээ

Back to top button