СПОРТ

Дугуйгаар мөрөөдөлдөө хүрсэн Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Тэрбээр 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм.

Түүний хувьд хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Ингээд тэр мөрөөдлөө биелүүлж чадсан юм.

Тэгвэл Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ. Тэрбээр энэ тухайгаа, Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.

Удалгүй гурван цагийн дараа "WhatsApp"-аар чат ирэв. Шалгасан чинь "Манчестер Юнайтедаас холбогдож байна" гэсэн мэссэж байв.

- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

- Тиймээ би маш их хүсэж байна.

- Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна

-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ" хэмээн цахим хуудастаа хуваалцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button