Нийгэм мэдээ

Дүнжингараваас Хан-уулын И-Март хүртэлх уулзварыг зургаа хоног хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Нийслэл хүрээ" өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд зургаадугаар сарын 1-нээс Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх замын урд болон хойд талыг хэсэгчилж хаана.

Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг зургаадугаар сарын 1-ний 23:00 цагаас 3-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

зураг

Харин И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг зургаадугаар сарын 4-ний 22:00 цагаас 6-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

зураг

Энэ үеэр тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм байна. Иймд иргэд, жолооч дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button