Т.Хангал, Э.Энх-Амгалан нарыг Тайваны хамгийн том спортын сайт "Volspors" онцолжээ

"Натур Мед" клуб Азийн Клубүүд оролцдог Лянжуан цомын тэмцээнд оролцохоор Тайвань улсыг зорьсон билээ. Тодруулбал, уг тэмцээн Азийн долоон улсын шилдэг клубүүдийн дунд зохиогдож буй юм. “Win Streak Volleyball Invitational 2024" тэмцээн өнөөдөр эхэлж зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тэгвэл "Натур Мед" клубын тоглогчдыг Тайваны спортын хамгийн том "Volspors" сайт онцолжээ.
Тодруулбал, “Натур Мед"-ийн гол тоглогчдын нэг Тамираагийн Хангал хэдийгээр 21 настай ч довтолгооны хүч , тэсрэлтээс гадна түүний зүүн гарын довтолгооны өнцөг, хамгаалaхад нэлээд төвөгтэй. Залуухан ч шигшээ багт дөрвөн удаа сонгогдсон тэрбээр өнгөрсөн жил Монголын эрэгтэй волейболын багийн хамтаар Азийн "Challange Cup" тэмцээнд оролцохоор ирсэн ба Cheng Yang Wu-г Монголтой холбосон гол хүн юм. Т.Хангал нь 2019 онд дээд лигт тоглож эхэлсэн .
2021 онд "Натур Мед" клубт элссэнийхээ дараа багийн түүхэн дэх анхны аваргын цомыг авахад тусалсан бөгөөд MVP тоглогчоор шалгарсан. Тэрбээр 2022-2023 оны улиралд Тайландын лигийн аварга Накхон Ратчасимагийн төлөө тоглож, MVP болон шилдэг Диагоналын довтлогчийн шагналыг хүртсэн.
Мөн хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг өөр нэг тоглогч бол 24 настай довтлогч Э. Энх-амгалан бөгөөд тэр багийн чухал тоглогчдын нэг юм. Хангалын довтолгоотой харьцуулахад Э.Энх-амгалан олон талт довтолгооны арга барил , ур чадвараа давуу тал болгож шигшээ багт гурван удаа шалгарч, гурван удаа лигийнхээ аварга болж, шилдэг довтлогчоор шалгарсан. Лянжуан цомын тэмцээнд хоёр залуу тоглогчоор удирдуулсан "Натур Мед"-ийн тоглолтыг бид тэсэн ядан хүлээж байна. Тэд Тайваньд Монголын хар салхи дэгдээж чадах эсэхийг харцгаая" гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хан-Уул дүүргийн цагдаа нарыг шударга байж иргэнийг боолчлохыг санаархаж байгаа хуйв�##�даанаа зогсоо гээд хэлээд өгөх ардчилагчид байна уу? Надад тусламж дэмжлэг хэрэгтэй байна
Миний утас 99411954, 99296703