Гүржийн парламент “Орос хууль” хэмээн шүүмжлэгдсэн хуулийг эцэслэн баталлаа

Гүрж улсын парламент маргаан дагуулаад буй хуулийн төслийг албан ёсоор баталсан байна.
Тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабичвили хориг тавих гэж оролдсон ч хуулийг санаачилсан Гүржийн Мөрөөдөл нам парламентад мажоритар учир хуулийг баталжээ.
Шинээр батлагдсан тэрхүү хуулийг эрх баригч нам “ил тод байдлын хууль” хэмээн нэрлээд байгаа юм. “Ил тод байдлын хууль” дор гадаадаас санхүүжилтийнхээ хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд 20-иос доогүй хувийг авдаг бол гадаадын агент гэж бүртгүүлэхийг шаардана.
Өнгөрсөн сараас хойш Гүржид тус хуулийг эсэргүүцсэн олон арван мянган хүн жагссан юм. Эсэргүүцэгчид энэ хууль нь үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, Гүржийн Европын холбооны гишүүн болох зорилгод саад учруулж болзошгүй гэж үзэж буй.
Хуулийн баталсны дараа Европын холбооны гадаад бодлогын дарга Жозеп Боррел энэ нь тус улсын гишүүн болон замд сөргөөр нөлөөлнө гэжээ.
Тэрбээр “Бид Гүржийн эрх баригчдаас энэ хандлагаа өөрчилж, Европын холбооны замнал руу буцахыг уриалж байна. Энэ чиглэлээ өөрчлөх цаг одоо ч гэсэн байгаа. Европын холбоо болон түүний гишүүн орнууд энэ үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх хувилбарыг авч үзэж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны санхүүжилт авсан бол тэдний л агет гэсэн үг шүү. Манайхан үүнийг анхаархад илүүдэхгүй. Муу сайн ч санхүүжилтээ дотороо л босгох ёстой.