СПОРТ

Дугуйтай аялагч Б.Очирваань өнөөдөр Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Тэрбээр 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм.

Түүний хувьд хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Ингээд тэр мөрөөдөлдөө хүрч чадсан.

Тэгвэл түүний мөрөөдөл одоог хэр нь үргэлжилсээр байна. Учир нь Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригдсан. Тэр өнөөдөр тоглох учиртай.

Тэрбээр энэ тухайгаа, Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.

Удалгүй гурван цагийн дараа "WhatsApp"-аар чат ирэв. Шалгасан чинь "Манчестер Юнайтедаас холбогдож байна" гэсэн мэссэж байв.

- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

- Тиймээ би маш их хүсэж байна.

- Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна

-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ" хэмээн цахим хуудастаа хуваалцсан юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР Л ГАЙХАМШИГ ЭНЭ ЭГЭЛ МОНГОЛ ЗАЛУУ МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГЧДИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ СУУРИЙГ ИЙНХҮҮ ТАВИЛАА ДЭЛХИЙН АВАРГА МОНГОЛЫН БАГ УДАХГҮЙ ИНГЭЖ ЦОЛЛУУЛНА ДЭЛХИЙГ ДЭЛДИЙЛГЭНЭ ЭНЭ БОЛ ТОДОРХОЙ БОЛЧЛОО НОЁН ОЧИРВААНЬ ТА БУЛГАН СҮҮЛТЭЙ АЛТАН ЦЭЭЖТЭЙ МӨНГӨН БӨГСТЭЙ БАЙГААРАЙ ГҮҮД БРАВО ХОРЖИЙЛОО УУХАЙ

Холбоотой мэдээ

Back to top button