Бизнес мэдээ

Mamypoko живх шинэчлэгдлээ

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хамгийн чухал хэрэгтэй зүйл бол яах аргагүй хүүхдийн живх юм. Тэгвэл Монголд 20гаруй жилийн туршлагатай Японы №1 Mamypoko живх шинэчлэгдэж илүү шингээлттэй, илүү хуурай болжээ. 

Нярайн живхийг сонгохдоо харшил өгөхөөргүй, шингээлт сайтай, агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг, нярай хүүхдийн биед эвтэйхэн живхийг сонгохыг зөвлөдөг.

Зарим тохиолдолд хүүхэд живхнээс харшилдаг. Гэхдээ эхний хэрэглээгээр живхнээс шууд харшилдаггүй. Живхийг удаан хугацаагаар зүүлгэж, хэрэглээний горимыг нь алдагдуулсантай холбоотойгоор харшилдаг. Гэтэл ээжүүдэд маань шээлгээд дүүрснийх нь дараа л солих ёстой гэсэн буруу ойлголт байсаар байна. Хэрвээ олон удаа шээлгэвэл живхэнд шингэсэн шээс нь эргээд хүүхдийнхээ эмзэг арьсанд харшил өгөх магадлалтай. Тиймээс хүүхдийн живхийг 1-2цаг тутамд солих хэрэгтэй буюу 1-2 удаа шээсний дараа солих шаардлагатай байна.

 Хэрэв таны хүүхэд живхнээс харшилбал яах вэ?

Живхнээс харшилтай болсон тохиолдолд хэсэг хугацаанд живх зүүлгэхгүй даавуу хэрэглэх, хүүхдийнхээ онжигыг аль болох ил байлгаж, сүүлний тос, вазелин түрхэх зэргээр арчилбал харшил аяндаа арилдаг.

Ээжүүд маань яаран шууд л эмчилгээний тос түрхэх гээд байдаг талтай. Эхний ээлжид хүүхдийнхээ арьсанд агаар оруулж, ил задгай байлгаад биеийн тос, вазелин түрхээд хоёроос гурав хоног харвал харшлын хэмжээ нь аяндаа багасдаг. 

Бяцхан үрсээ харан цаг завгүй яваа ээжүүддээ зориулж https://mamypoko.mn/products website-аар online захиалгаа санал болгож байна. Захиалга бүр бэлэгтэй Улаанбаатар хот дотроо хүргэлт үнэгүй байгааг дуулгахдаа таатай байна.

Бяцхан үрсийн инээмсэглэл аз жаргал дагуулдаг  

Хуурай Таатай Mamypoko

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button