Кремль залууст чиглэсэн дайны суртал ухуулга бүхий комик гаргаж байна

Кремль Украины дайны суртал ухуулга залуус дунд явуулахын тулд дайны сэдэвтэй зурагт ном ашиглаж байна.
Украины дайн эхлээд удаагүй байхад ОХУ-д санал асуулга явуулахад залуус дайныг хамгийн бага дэмжиж байгаа гэх үр дүн гарсан юм. Тэгвэл Кремль үүнийг өөрчлөх арга хэмжээ авч эхлэв.
Дөрөвдүгээр сараас хойш ОХУ-ын Батлан хамгаалах болон Боловсролын яам Украинд явуулж буй түрэмгийллийг нь магтсан сэдэвтэй комикийг ОХУ болон Украины эзэлж авсан бүс нутгуудад тараах болсон байна.
Тус төслийн албан ёсны вэбсайт дээр зорилго нь ОХУ-ын бүх сургуульд эдгээр комикийг тараах аж. Энэ төсөл нь Орос цэргийн алба хаагчдыг магтсан 22 богино өгүүллээс бүрджээ.
Зурагт ном дээр НАТО-гийн генералуудыг муу санаатай болгон харагдуулж, Орос генералуудыг баатар мэт дүрсэлсэн байгаа аж.

Нэг дугаарынх нь хуудас дээр Польш генерал Украин цэргүүдэд хандаж “Хараал ид гэж, Оросууд сайн тагнуулын мэдээлэлтэй байгаадаа биш та нар тэнэг учраас та нарыг хүйс тэмтэрч байна” гэж хэлж байгаа тухай зуржээ.
Мөн өөр нэг хуудас дээр “Намайг Микола, биш ээ Николай гэдэг, би бууж өгөхөөр ирлээ. Ядарч байна” гэж хэлж байгаа Украин цэргийг дүрсэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйн бусдын турхир�##�танд орж улсаа мөхөөв.Өрөнд л үлдэв. Газар нутгийн 20%иа �##�дав .Идэр з�##�уусаа хүйс тэмтрүүлэв. ЦТА эхлэхэд Зеленский бидний ард байна гэсэн улсууд хааччихав гэж гайхаж байж билээ.Буруу турхилтанд орсноо тэгээд ойлгосон . Одоо бүр дуусгахаар болох шиг боллоо.
Энэ ч аргаа барсан л зүйл. Өнгөрсөн зуунд бол хамгийн хүчтэй ухуулгад тооцогддог байсан гэсэн