Нийгэм мэдээ
Маршалын гүүрийн урдаас Баянзүрхийн товчооны гүүр хүртэлх замыг 3 хоног хааж засна
Баянзүрх дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 01-ний 23:00 цагаас 03-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Тус ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээний ажил хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярын амралтаар ингээд та нар Тэрэлж Гачуурт явж түгжир гэжуугаа юм бна
Зөв дөө тэр замаар явахаар хэцүү байдаг шүү