Тив, дэлхийн аварга Б.Баасанхүү олимпын бэлтгэлээ Хөххотод хийж байна

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлж, тав хоногийн турш үргэлжилсэн. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин оролцож буй. Харин манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцсон.
Тэднээс тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн юм.
Хөвсгөл аймгийн уугуул Б.Баасанхүү Дэлхийн аварга болохоосоо сарын өмнө улсын аваргад түрүүлснээс гадна Ази тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Мөн Tажикистан Душанбе хотод болсон олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнд түрүүлсэн. Одоо түүнийг ирэх долоодугаар сард болох Парисын олимпын том, хариуцлагатай даваа хүлээж байгаа.
Тэгвэл тив, дэлхийн аварга Б.Баасанхүү Парисын олимпод оролцох бэлтгэлдээ гарчээ. Тодруулбал, тэрбээр Хөххотод бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд энэ сарын 24-нд эх орондоо ирэх юм байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япон зэрэг хэд хэдэн орны 1 номерууд саяны тэмцээнд ирээгүй яагаад гэвэл олимптой учраас одоо л жинхэнэ чансаагаа олимпт харуулна даа амжилт