Нийгэм мэдээ

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан хоёр хоногийн дараа болно

Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан VI сарын 8-нд 11:00 цагаас бөхийн өргөөнөө явагдахаар товлогджээ.

Тухайн жилийн наадмын өнгийг шинжих боломж олгодог тул эл барилдаан бөх сонирхогчдын анхаарлын төвд байдаг аж. Өнгөрсөн жил энэхүү барилдаанд аймгийн заан цолтойгоор түрүүлсэн Т.Төгсдөлгөөн хэдхэн хоногийн дараагаар Өмнөговь аймгийн наадамд түрүүлж, арслан цолонд хүрсэн билээ.

Өмнөх жилүүдэд уг барилдааныг Үндэсний их баяр наадмын хугацаатай ойртуулж явуулдаг байсан тул зодоглох бөхчүүдийн тоо, чанар сулрахад хүргэдэг байв. 

Харин энэ жилийн хувьд, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж, наадам эхлэхээс сарын өмнө зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА МАНАЙ ЭРТЭЙ БЯРТАЙ БӨХЧҮҮД МИНЭЭ ЭРТХЭН ДОПИНГОО ЧААГААД ЭХЭЛДЭЭ ЭНЭ ЖИЛ ХЭН ТҮРҮҮЛНЭ ТЭР БАС ДОПИНГЧИН БОЛОХ НЬ ГАРЦААГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button