"Энэ оны эхний 5 сарын байдлаар хар тамхитай холбоотой 122 гэмт хэрэг бүртгэгдсэн"

Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн талаар мэдээлэл өгч байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн гэмт хэргүүд нь өнгөрсөн оны энэ үеэс 38 хуиар ихэссэн үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг гарч буй байршлуудыг нь ангилбал, нийслэлд 103 буюу 84,4%, хөдөө орон нутагт 19 буюу 15,6% нь үйлдэгдсэн тоо мэдээлэл байна. Хэрэгт холбогдогчийн 115 нь 18-35 насныхан байна. Хүйсийн хувьд 84,4% нь эрэгтэй, 15,6% нь эмэгтэй.
Гэмт хэрэг үйлдэж буй нөхцөл нь:
- Хадгалсан нь- 40
- Олж авсан нь-54
- Бэлтгэсэн-4
- Худалдсан-12
- Тээвэрлэсэн-7
- Хилээр нэвтрүүлсэн-5
Хилээр нэвтрүүлж буй арга хэмжээг нь авч үзвэл, карго буюу улс хоорондын ачаа бараанд нууцаар илгээх. Мөн шуудан илгээмжийн байдлаар хилэээр нэвтрүүлж байна.
Худалдан борлуулж буй аргууд нь:
- Байршил ашиглах,
- Darkweb хуудсыг ашиглах,
- Нуувч, тайник ашиглах
- Бусдын данс ашиглах
- Гараас гарт дамжуулах гэх мэт эдгээр хэлбэрүүдээр гэмт хэрэг үйлдэж байна.
2024 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас нийтдээ 10,510 хүн хэрэглэх боломжтой 1,7 тэрбум төгрөгийн хууль бус хэрэглээг таслан зогсоосон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.