Сурвалжилга

Амралт эхэллээ, хүүхдээ яах вэ: Утсыг нь цэнэглэн гэртээ цоожилж, хөршөө гуйж, ажилд хамт явж байна

Зуны эхэн сар болж хүүхэд багачуудын урт амралтын улирал хэдийн иржээ. Энэ цаг үед эцэг эх, асран хамгаалагчдын хувьд зарим нь хөдөө хамаатных руугаа, аав, ээж рүүгээ явуулдаг бол нөгөө хэсэг нь айлд үлдээж хүүхдээ зусланд явуулж, өдөр өнжүүлэх төвд өгөх, ажилдаа авч явах, хүүхдийг, хүүхдээр нь харуулах зэрэг асуудлууд тулгамддаг. Бид эцэг эхийн төлөөллүүдийн байр суурийг сонслоо.

Тэд энэ зун хүүхдүүдээ хэнээр, хаана, харуулж байгаа вэ.

Б.Өлзийжаргал: Утсыг нь цэнэглэж үлдээгээд цоожилж байна

Би 7-18 насны хүүхэдтэй. Хүүхэд харах асуудал долоон настан дээр үүсэж байна. Ах, эгч нар нь шалгалт, хөгжүүлэх сургалт, цагийн ажил хийнэ гээд “олддоггүй”. Өдөр өнжүүлэх нь амарчихсан. Тэгээд зарим өдөр утсыг нь сайн цэнэглэж үлдээгээд цоожлох, зарим үед ажилдаа дагуулж явах, ойр дотны амарч байгаа ах, эгч байвал ганц нэг өдөр гуйж үлдээх мэтээр энэ зуны амралт эхэллээ.

Есдүгээр сарын 1 хүртэл иймэрхүү байдлаар л үргэлжлэх байх даа. Ер нь бол хүүхэдтэй айл болгонд л ийм асуудал тулгарч байгаа байх. Томууд нь дунд ангид байх үед дүү нараа хардаг байсан. Одоо ахлах ангид ороод зорилготой, төлөвлөгөөтэй болчихоор тэрийг нь хааж, боох аргагүй учраас хүүхдээ өөрөө л ямар нэг аргаар зохицуулахыг хичээж байна.

Ч.Мандах: Хоёр хүүхдээ гэрт нь үлдээчихдэг, цаг тутамд дүрсээ харж ярьдаг

4-9 насны хүүхэдтэй. Нэг үеэ бодвол том хүүхэд маань 9 нас хүрсэн учраас дүүгээ хараад гэртээ үлддэг. Гаднаас нь цоожлоод, хоол ундыг нь бэлдээд явахад асуудал гарах нь бага байна. Гэхдээ л тог, усны аюулаас их айдаг. Том хүүхэддээ сайн л хэлээд явдаг ч ойр ойрхон л дүрсээ харуулж ярьж санаагаа амраадаг.

Гэрт нь өдөржин үлдээхэд гарч байгаа бас нэг асуудал нь хоёр хүүхэд маань утсаар их тоглоод байгаа юм. Өдөржин гэрт байгаа хүүхдүүд уйдаад л утсаар тоглодог байх. Байнга хянаж чадахгүй болохоор дэлгэцийн донтолтод өртөх вий гэсэн айдастай л байна.

Ажлаа тараад түгжирсээр байгаад л 21:00-22:00 цагт гэртээ очно. Хоол унд нь оройтно гээд асуудал их бий. Нөхөртэйгөө амралтаа ээлжилж аваад хүүхдээ харах л санаа байна даа. Өмнө жил уг нь хөдөө эмээ, өвөөгийнх рүү нь явуулаад амар байсан. Хөдөө агаар салхинд, цагаан идээ идээд байхад асуудалгүй байдаг. Гэвч энэ жилээс ах эгч, дүүгийн хүүхдүүд очих тул олуулаа болчих гээд байгаа юм. Тиймээс энэ жил явуулаагүй л байна.

Ч.Амарболд: Өдөр өнжүүлэх сонгохыг илүүд үздэг

Хөл хорионы хоёр жилд нөхөр Өмнөговь аймагт ажиллаж байгаад түр завсарласан болохоор гэртээ хүүхдүүдээ Сургуулийн ойр орчим байгаа өдөр өнжүүлэх сонгохыг илүүд үздэг... хүн амьдарч байгаа өрхийн орон сууцанд байдаг учраас тохижилт, хүртээмж, агааржуулалт, ариун цэвэр муу, хүүхдийн тоо олон, том хүн, хүүхдийн 00 нэг л байдаг, хүүхдэд зориулсан суултуур байдаггүй...дундаж өртөг нь 350,000-400,000 төгрөг байдаг, 500,000 төгрөгөөс дээш үнэтэй нь тохижилт сайтай, хоолны менютэй байдаг...гэр бүлээрээ өдөр өнжүүлэх ажиллуулдаг учраас нөхөр нь хоол хийж, эмээ нь хүүхдийн даалгавар хийлгэдэг, хүн хөлсөлдөггүй, мэргэжлийн багш заахгүй учраас зарим үед гэрийн даалгаврыг буруу хийдэг...шаардлага тавья гэхээр өөр өдөр өнжүүлэх байхгүй учраас дуугай л өнгөрдөг... гэртээ хүүхэд харах хүнгүй болохоор аюулгүй, эрсдэлгүй байгаад нь л баярлаж байна даа...

Б.Цэрэнлхам: Өмнө нь аав, ээжээрээ харуулдаг байсан ч гэр холдсон учир хөрш айлуудаараа гуйж харуулдаг

5-7 насны хүүхэдтэй. Хүүхэд харуулах бол нөхөр бид хоёрын хувьд шийдэхэд хэцүү асуудал. Хадмынх Хэнтий аймагт байдаг болохоор явуулахад хүндрэлтэй байдаг. Манай аав, ээж том хүүг харж өгдөг байсан. Одоо гэр нь холчихсон болохоор хүүхдүүдээ аваачиж өгөх асуудал тулгараад байна. Тийм болохоор ажил гэртээ ойрхон байдаг болохоор хөрш айлынхаа хүмүүст хэлж үлдээгээд эргэж тойроод байдаг. Харьцангуй том болчихсон болохоор арай дээр л байх юм. Өмнө жилүүдэд амралтаар өвөө эмээгийнд нь харуулдаг байсан. Манайх аав, ээжийнхээс зайтай болохоор хааяа очиж авч чадахгүй 2,3 хонуулах үе бас байна.

Б.Хэрлэн: Цэцэрлэг нь амарсан тул өдрөөр хүүхэд хардаг үйлчилгээг сонгож байгаа. Заримдаа ажил руугаа л авч явж байна

Би цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй. Угтаа бол би Архангай аймгийн хүн л дээ. Мэргэжил, нөхрөөсөө болоод Улаанбаатар хотод амьдардаг. Залуу хосууд болохоор хүүхэд харах асуудал их тулгардаг. Хүүхэд харах хүн байхгүй болохоор төлбөртэй хүүхэд харах үйлчилгээг сонгодог. Өдрийн 20 мянган төгрөг гэдэг. Энэ нэг удаадаа үнэ маш боломжийн санагдаж байгаа хэдий ч бүтэн сараар нь бодоод үзэх юм бол дор хаяж 400 мянган төгрөг болно шүү дээ. Тийм болохоор зарим тохиолдолд хүүхдээ ажил руугаа авч явж байгаа.

Эцэг эхчүүд, ялангуяа 2-6 насны бяцхан хүүхдээ харах хүнгүй гэр бүлүүд зун ажилладаг хувийн цэцэрлэгийн эрэлд гардаг нь нууц биш. Хэдийгээр албан байгууллагын ажилтнууд жилдээ нэг удаа амралт авдаг ч, хугацаа нь 14 хоногоор хязгаарлагдах нь бий. Тэдний хувьд байж болох бүхий л бололцоогоо ашиглан хүүхдээ хардаг нь дээрх яриануудаас харагдаж буй.

Бид сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн цэцэрлэгтэй холбогдож, зун ажиллах эсэхийг нь тодрууллаа. Ерөнхийдөө хувийн цэцэрлэгийн төлбөр байршил, ажиллах цаг, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр зэргээсээ хамаараад сарын 180-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.  Бидний асууж тодруулснаар хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчийн бус цэцэрлэг “Ecokindergarden” байв. 

Маршалын  гүүр “River garden” хотхонд байрлалтай тус цэцэрлэг ой найман сартайгаас эхлэн тав хүртлэх насны хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд хүүхдийн насны байдлаас хамаарч сарын төлбөр нь 750-1.400.000 мянган төгрөг байдаг ажээ. Бусад цэцэрлэгээс ялгагдах онцлог нь балет, хийл, төгөлдөр хуур, шатар даамны хичээлийг хүүхдүүдэд заадаг байна.  Уг цэцэрлэг зургаа болон наймдугаар сард ажиллаад, долдугаар сард амардаг аж. 

Ямартай ч, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд бүхий энгийн цэцэрлэгт  гурван сар хамрагдах хэмжээний өртөгөөр энэ цэцэрлэгт бяцхан жаалууд нэг сар л хичээллэдэг бололтой. Харин цэцэрлэгийн төлбөрийн дундаж нь 250-300 мянга, хамгийн бага нь 180 мянга орчим байх жишээтэй.  Цэцэрлэгийн төлбөр, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь ч гэсэн хүмүүсийн амьдралын ялгааг тод томруунаар харуулж буй мэт санагдаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.  

Тодруулбал, тансаг зэрэглэлийн хороолол, хотхон дунд байрлах цэцэрлэгийн төлбөр өндөр байхад, хотын зах хэсэгт байрлах цэцэрлэгийн сарын төлбөр харьцангуй хямд буюу 180 мянган төгрөг байх ажээ. Цэцэрлэгийн төлбөр өндөр байгаа ийм үед хэд хэдэн иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжих эсэхийг лавлаж байсан юм. Тиймээс бид эл үйлчилгээг сонирхон хувиараа хүүхэд хардаг М.Цэцэглэнгээс дараах мэдээллийг авлаа.

-Нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхдийг харах боломжтой-

М.Цэцэглэн тав дахь жилдээ хүүхэд харах үйлдчилгээг үзүүлээд буй. Түүний хувьд 3-5 насны хүүхдүүдийг гэрээрээ харж, амьдралынхаа хэрэгцээг хангадаг билээ. Тэрбээр хэлэхдээ "Зуны улиралд хүүхдээ харуулна гэсэн аав, ээжүүд их байдаг. Заримдаа бүр олон хоногоор үлдээгээд явах ч тохиолдол байдаг" гэж ярьж байсан юм.

БЗД-ийн иргэн М.Цэцэглэн: Хүүхдүүдээ өглөө ирэхээр нь усанд оруулна, хоолыг нь хийж өгнө, хамт тоглуулна. Ер нь байж болох бүгдийг л хийж өгнө дөө. Зуны улиралд 3-5 настай хүүхдүүдтэй аав ээжүүд их ханддаг. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ зуны улиралд олон хоногоор үлдээгээд явчихдаг тохиолдол ч бий. Гэхдээ тэд төлбөр мөнгөний тал дээр асуудал байдаггүй. Би ихдээ л өдөрт 5-6 хүүхэд хардаг. Хүүхдээ зуны улиралд өдрийн цагаар харж чаддаггүй хүмүүст миний зүгээс маш том тус хүргэж байна уу даа гэж хардаг. Ерөнхийдөө өдөрт 20-30 мянган төгрөгийг л авдаг. Энэ бол хэн хэндээ маш том хэрэгтэй бизнес гэж харж байна" гэсэн юм.

-Одоогийн байдлаар 150 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байна-

Нийслэл хотод хүүхэд харах зөвшөөрөлтэй үйлчилгээний төрөл 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар 323 хүүхэд харах үйлчилгээний төв байна. Үүнд нэг хүүхдийн хувьсах зардал 140 мянгын ханштай байдаг. Хэрвээ зуны турш үйл ажиллагаагаа явуулъя гэх юм бол дээрх үнийн дүнгийн 80 хувийг нь өгдөг юм байна.

Мөн ХГБХХЕГ-ын мэргэжилтэн Ө.Сарнай: Хүүхэд харах үйлчилгээ улсын хэмжээнд 1-5, 9-12 дугаар саруудад үйл ажиллагаа явагддаг. Улсын цэцэрлэгтэй адилхан бүгд зургаадугаар сарын 01-н гээд амардаг.

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст хүүхдийн норматив зардал буюу 140 мянган төгрөгийг улсаас олгож байгаа. Үүнд тухайн хүүхдийн хоол хүнс болон хувьсах зардал орсон. Харин хүүхэд харах үйлчилгээний дэмжлэг олгох журамд эцэг эхээс урсах зардлын 70 хүртэлх хувийг гаргуулах боломжтой гэж заасан. Тэгэхээр энэ дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгө гаргуулж болно. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхдийг харах боломжтой.

Хэдий улсаас хувьсах зардлыг өгч байгаа ч гэсэн нэмэлт төлбөрийг яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бид үйлчилгээндээ энэ мөнгийг зарцуулах боломжгүй, хүрэлцэхгүй гэж бодож байгаа хүүхэд харагч нар 130 мянган төгрөгийн 70 хүртэлх хувийг эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр гаргуулах боломжтой" хэмээв.

Эцэг эхчүүд ажил ихтэй, хүүхдээ харах хүнгээс өдөр өнжүүлэх төвүүдэд ханддаг. Гэхдээ зуны улиралд ажиллах өдөр өнжүүлэх төв тун цөөн байдаг аж. Иймд энэ зун ажиллах өдөр өнжүүлэх, хүүхэд асрах үйлчилгээ, зуслангийн үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.

- Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж ₮290,000-1,485,000 төлбөртэй байна-

НХГБХХГ-аас "Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж ₮290,000-1,485,000 төлбөртэй байна. 23 зуслангийн гурав нь буюу Найрамдал, Баянгол, Тэмүүлэл улсынх бол бусад нь хувийн өмчийнх. Төлбөрийн тухайд амрах хоногоосоо шалтгаалж ₮290,000-1,485,000 төлбөртэй байна. Харин энэ жил Сэлбэ, Хандгайт, Тэрэлж boarding school, Ikifai camp, Ундраа, Хайрын бэлэг, Хандгайт, Хилчин зуслан үйл ажиллагаа явуулахгүй" гэлээ.

Мөн энэ зун ажиллах зарим цэцэрлэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
6 сар 7, 2024 09:07

Ингээл зуны цэцэрлэг өдөр өнжүүлэх хэрэгтэй л байхгүй юу зарим нь эсэргүүцээл боож үхэх гээд байсан даа багшиин болон анагаахын оюутнуудыг ажиллуулж болно доо эцэг эхээс төлбөр аваад ажиллуулаасай

Иргэн
Иргэн
6 сар 7, 2024 14:12

Цэцэрлэг, сургуулийн багш нар зун юу хийдгийн? Ц�##�ин авдаг биздээ? Ээлжлээд л зун ажиллах боломжтой. Бусад төрийн �##�бан хаагч нар зун бүгд амардаггүй л биздээ. Анги, танхим бна, эцэг, эхээс тодорхой хэмжээний төлбөр авна биз. Боловсролын сайд, с�##�бар нь зохицуулж болох асууд�##� гэж харж бна

Зочин
Зочин
6 сар 7, 2024 16:14

Гаргасан бол өөрсдөө хариуцлагаа үүрцгээ

Дэл
Дэл
6 сар 7, 2024 16:28

Яах гэж хүүхэд гаргасан юм вэ

Зочин
Зочин
6 сар 10, 2024 13:01

Hrin hetsv bn oo. Zuni 3han sarig dawchul busad veig n yaaj iij bgad l bolgod bh ym. Neg n harad vldii gher amidrah bolomj n her bile. Hvn amitan guimargv bdag. Istoi yaha mdku tolgoigo maajij bnda

Холбоотой мэдээ

Back to top button