Дугуйгаар Англид очсон Б.Очирваань ням гарагт эх орондоо ирнэ

Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж, 11 сарын хугацаанд дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн.
Очоод Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзаж мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй хөл бөмбөг тоглохоор уригдсан азтай залуу.
Б.Очирваань энэ ням гарагт буюу зургаадугаар сарын 11-ний өдөр эх орондоо ирнэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, зургаадугаар сарын 9-ний 17:00 цагт Манчестераас хөдөлж, Истанбулаар дамжин 11-ний өглөө 07:00 цагт Монголдоо бууна. Нисэхийн хурдны зам дуустал машинаар явж, 10:00 цагаас Нисэхийн тойрогоос талбай хүртэл дугуйтайгаа явах юм байна.
Түүний зорилго нь дугуйтай парад үүсгэж очих бөгөөд хотын удирдлагуудад дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулах сэдэл өгөх зорилго агуулжээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6-11 нд мягмар гараг шүү бичээчээ!