Японы ерөнхий сайд БНАСАУ-ын асуудлаар “тусламж” хүсэж Монголд айлчилж магадгүй
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сард Монголд айлчлах талаар авч үзэж байгаа хэмээн “Kyodo News” мэдээлжээ.
Эх сурвалжаас хэлснээр бол Хойд Солонгосын хулгайлсан Япон иргэдийг авчрах тухай гацсан хэлэлцээг урагшлуулах зорилготой энэхүү айлчлалыг хийж магадгүй байна.
Хэрвээ айлчлал хийх болбол энэ нь Японы удирдагч 2016 оноос хойш Төв Азийн оронд айлчилсан анхны тохиолдол болох юм.
Пёньянтай ямар ч дипломат харилцаагүй Япон Хойд Солонгостой ямар нэгэн хэлэлцээ хийхдээ Монгол Улсаар зуучлуулдаг. Монгол Улс 2012 онд Япон, БНАСАУ-ын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ зохион байгуулсан туршлагатай.
Кишида боломжит айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж Хойд Солонгосын тагнуулууд 1970, 1980-аад онд хулгайлсан Япон иргэдийг авчрах тал дээр хамтран ажиллах хүсэлт тавих аж.
Мөн 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт үндэслэн Монголын чухал ашигт малтмалын худалдааг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулалт зэрэг сэдэв хэлэлцээнд орж магадгүй.
Барууны орнууд газрын ховор металлын эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилго тавих болсон тул Монголд ирж чухал металлын тал дээр хамтран ажиллах хэлэлцээ хийх болсон билээ.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saya yumnii Belarus irsen bolohoor ayataihan baigaarai geheer sanuulga uguhuur irsen baih