СПОРТ
Д.Отгонжаргал мөнгө, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэв

Унгарын Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-ний хооронд зохион байгуулагдав.
Уг тэмцээнд Монгол Улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарах аж. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай улсын таван эмэгтэй тамирчин хамрагдах юм.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.