Нийгэм мэдээ

Г.Ганжаргал агсны гэргий нөхрөө өндрөөс унаагүйг нотлох баримтыг дэлгэнэ

Мэдээллийн эхэнд сануулахад, 2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувиллын газар Монголын гажиг заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч, Анагаах ухааны  доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Г.Ганжаргал амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Тэрээр тухайн үед "Эрүүл шүд Эрүүл монгол" хөтөлбөрийн багийнхантай хангайн бүсэд ажиллаад буцаж явсан юм. Шүүх шинжилгээний дүгнэлт 16 хоногийн дараа "Гадны нөлөөгүй өндрөөс унасан" гэж гарсан. Гэвч ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл үнэн мөнийг хайсаар яваа.

Тодруулбал, талийгаач Г.Ганжаргалын гэргий А.Отгонцэцэг хоёр дахь жилдээ нөхрөө өндрөөс унаж нас бараагүйг тогтоолгох гэж шаардлагатай бүх баримтыг цуглуулж, өнгөрсөн хугацаанд тухайн хэрэг дээр ажилласан хуулийнхныг шалгуулах хүсэлт гаргуулж улмаар ХЗДХЯ-ны сайд болон төрийн 3 өндөрлөгт хандаад байгаа.

2022 оны наймдугаар сараас мөрдөх, хянах, шалгах ажиллагаанд нь "но" ургаж эхэлсэн Г.Ганжаргал агсны амь насаа алдсан хэргийн талаар гэргий нь хэвлэлийн хурал хийнэ гэж мэдээлэхээр хэн нэгэн эрх мэдэлтэн дуудаж уулзан, хүлээж бай, анхааралдаа авлаа, удахгүй шийдээд өгнө хэмээн гал унтрааж ирсэн. Энэ удаад ч мөн ялгаагй энэ долоо хоногт "Нийслэлийн прокурор дээр хэвлэлийн хурал хийнэ" гэж нийтлэл оруулмагц нэр бүхий хяналтын прокуроруудтай уулзуулахаар болсноо НПГ-аас мэдэгджээ.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард хохирогч А.Отгонцэцэгийг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүлээн авч уулзаж "Энэ хэрэгт өөрийн биеэр хяналт тавьж ажиллана" гэж хэлжээ. Гэвч бүтэн жил өнгөрөхөд юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс А.Отгонцэцэг "Өндрөөс унасан гэж дүгнэсэн хүний хумснаас үс, цус илэрсэн нь өөрөө унаагүйг илтгэх хамгийн эхний баримт. Доод шатны хүмүүс анхаарч, хөдөлж өгдөггүй энэ хэрэг дээд дээд шатныхан нь намайг худлаа тайвшруулж, худлаа амалсаар өнөөг хүрлээ. Одоогоос нэг сарын өмнө ХЗДХ-ийн сайд өөрөө анхаарлаа хандуулна л гэсэн байхгүй. Төрийн гурван өндөрлөгч гомдол хүсэлтээ илгээсэн ч хариу өгөөгүй.

Баримт нь байгаад байхад хэргээ илрүүлж чадахгүй бол би байгаа бүх баримтаа дэлгэе гэсэн бодолтой байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
2024-06-10 09:41

gui ee mon ehner ymdaaa sn awgai ba, ohinii toloo ywdag owoo aww shig.

Зочин
Зочин
2024-06-10 11:25
Reply to  Зочинvv

Чи Хятад хүн үү ? Монголоор зөв бичиж , зөв сэтгэж чадахгүй байж коммент бичиж яадаг байна.

Зочин
Зочин
2024-06-10 12:55

хуулинд хүрээнд аваагүй бол нотлох баримтыг үнэлэхгүй гэдгийг өмгөөлөгч нар чинь хэлж өгөхгүй байна уу хэн дуртай нь нотлох баримт гаргаж өгөөд байв�##� хууль байгаад яах юм вэ ардчилсан орон гэхээр хүн болгон удртай зүйлээ ярих юм АНУ -д бас хууль барьж байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button