Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Nikkei Asia: Монгол Улс никель, лити гэх гэт газрын ховор элементийн эрлээ нэмэгдүүлнэ

Японы “Nikkei Asia” агентлаг “Монгол Улс никель, лити гэх гэт газрын ховор элементийн эрлээ нэмэгдүүллнэ” гэх гарчигтай нийтлэл оруулжээ. Тус бичвэрийг орчуулж хүргэе.


Монгол Улс никель, лити гэх мэт газрын ховор металл зэрэг чухал ашигт малтмалын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байгаа гэж УИХ-ын дарга Г.Занданшатар “Nikkei Asia” агентлагт ярилцлага өгөх үедээ хэллээ.

Компаниуд эрсдлийг бууруулахын тулд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг зорьж байгаа. Энэ тренд нь чухал металлын шинэ ордуудыг илрүүлэх хайгуул явуулахад түлхэц болж өгч байна гэж Г.Занданшатар хэлэв. Тэрбээр “Nikkei”-ийн “Азийн Ирээдүй” чуулганы үеэр үг ийн хэлсэн юм.

Г.Занданшатар “Бидэнд хайгуул явуулаагүй өчнөөн газар бий. Ирээдүйд никель болон бусад ашигт малтмалын том орд олдоно гэж найдаж байгаа” хэмээв.

Монгол Улс байгалийн баялгийн нөөц бололцоогоос нь хүртэх эрмэлзэлтэй улс орнуудтай хамтын ажиллагаа явуулж ирсэн.

Тус улсын Уул уурхайн яам АНУ-ын Төрийн департаменттай эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр 2023 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн Монгол Улс БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Газрын ховор металл гэж цахилгаан машин болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүнд шаардлагатай материал зэрэг 17 элементийг хамруулж хэлсэн нэр томьёо.

Г.Занданшатар “Бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахын тулд уул уурхайн салбарт ажиллаж сурч байгаа” хэмээв.

Тэрбээр Говь цөлд Рио Тинто компанитай хамтран хэрэгжүүлж буй Оюу толгойн зэс, алт олборлох төсөл нь “шилдэг туршлагыг орон нутгийн оролцоо болон байгаль орчны хариуцлагатай хослуулан хэрэгжүүлэх” жишиг болж байгааг дурдсан юм.

Мөн "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийг урагшлуулахын зэрэгцээ улсын баялгаас нийт иргэд ашиг хүртэхийг зорьж байгаагаа онцоллоо.

"Бид Оюу Толгой зэрэг олон том хэмжээний уул уурхайн төслүүдтэй. Эдгээр мега төслүүдэд хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэж байна" гэж Занданшатар хэлэв. Тэр "Хөрөнгө оруулагчдад таатай, тогтвортой бизнесийн орчин бүрдүүлэхийн төлөө бид хамгийн сайнаараа ажиллах болно" хэмээлээ.

Өнгөрсөн сард болсон Азийн Ирээдүй форум дээр тэрбээр авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг онцолсон юм.

Уул уурхай бол Монголын эдийн засгийн тулгуур багана. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр нь 2024 оны эхний дөрвөн сард тус улсын экспортын 88 хувийг бүрдүүлжээ. Тээврийн зардлыг бууруулж, гадаад борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол томоохон уурхайнуудтай холбогдох төмөр замуудыг барьж байгаа.

Монголын уул уурхайн салбар нь БНХАУ-тай ойрхон оршдогоороо давуу талтай. АНУ, БНХАУ хоёрын дунд үүсээд буй хурцадмал байдлын үед Монгол Улсын энэ хоёр их гүрэнтэй түншлэх нь "бидэнд эдгээр завшааныг ашиглах өргөн боломжийг бүрдүүлэх болно" гэж Г.Занданшатар хэллээ.

БНХАУ, ОХУ-тай хамтран Евразийн бүс нутгийг гурван улстай нэгтгэх эдийн засгийн коридор байгуулах ажилд Монгол Улс оролцож буй.

"Хоёр их гүрний хамтын ажиллагаа, хүндэтгэл, итгэлцэл, харилцан ойлголцол нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн ирээдүйн хөгжил, энх тайвны чухал хүчин зүйл" гэж Занданшатар хэллээ.

Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Наран
Наран
6 сар 12, 2024 01:11

Занданшатар гэх мэдэрэл муутай юмны тэнэгийг гайхаад барахгүй нь .Аливаа улс орны байг�##�ын баялаг нь тухайн үндэстний аюулгүй байд�##�д онцгой нөлөөтэй байдаг учираас тэр бүр газарын хэвий дэхь баялагаа зарлаад байдаггүй .Оюу толгойгоос Монгол улс ямар ашиг олж байгаа юм Занданшатар аа ? цөөн хэдэн авилагч л ашиг олж байгаа байх .Бусад улсын хоол, доог болсон юм ярьж тэнэгтэхээ боль Занданшатар аа .!Монгол улсад өөр ухаж амжаагүй зөндөө газар орон байгаа гэнээ .Занданшатар шиг тэнэгүүд олон болоод байгаа учираас Монгол улс мөхөлрүүгээ л хурдтай дөхөж байгаа юм. Орос натогын дайнд нато я�##�в�##� Монгол улс тэр чигээрээ америк англи Францын колони болно одоо ч баялагаа тэдэнд зүгээр өгөөд л барлаг нь болоод сууж байгаагаа хөгжил гээд андуурчихсан юм үзээгүй хэдэн хүүрнүүд засагт 30 жил шигдэж Монгол улсыг ёстой нэг сүйтгэж дуусах нь .Харагдах байд�##� дээр Орос украйны дайн юм шиг боловч
цаанаа Монголын баялаг болон газар нутагт эзэн суухын төлөөх дайн болж байна гэдгийг үхрүүд eр нь мэдэж байна уу? 30 жил эх орныхоо баялагаар гадны сувдагуудыг тэжээсэн хүүрнүүднээс с�##�ах өдөр ирэх байгаа бурхан минь.

Sanchirmaa
Sanchirmaa
6 сар 16, 2024 13:10

Хичнээн үнэт эрдэгэ гараад яахав дээ дархан эрхтэй хулгайч нар эзэмших байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button