Танд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Улиас, бургас, хар модны хөвөн тоосонцрын эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ

Нийслэлийн гудамж талбайд тарьж ургуулсан модлог ургамал буюу улиас, бургас, хар мод цэцэглэж цагаан хөвөн бүхий тоосонцрууд агаарт бий болж эхэллээ.

Энэ нь амьсгалын замаар хамар, нүдний салстаар нэвтэрч хүний биеийн эсэргүүцэх чадвараас шалтгаалж зарим нь эмгэг болгон хүлээж авах бөгөөд энэ бүлэг өвчнийг ургамлын тоосны харшил гэдэг.

Ургамал цэцэглэж агаарт тоосоо гөвж эхлэхэд ургамлын тоосноос харшилтай хүмүүсийн нус гоожих, нулимс гарах, хоолой, хамар, чих загатнах, хоолой сөөх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иргэд энэ шинж тэмдгийг ханиад эсвэл бусад өвчнүүдтэй ялгаж салгахгүйгээр дур мэдэж эмчилгээ хийж болохгүй бөгөөд мэргэжлийн эмнэлэгт ирж тухайн ургамлын сорил тавьж, оношлуулаад эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ ургамлын тоосны харшилтайгаа мэдэлгүйгээр жил болгон энэ өвчнөөр дахин дахин өвдөөд байвал,

  • Амьсгалын замын эрхтнүүдэд хүндрэл бий болно.
  • Астматай болж хамрын таславчууд мурийна.
  • Жилийн дөрвөн улиралд хамар битүүрч, хурц үнэртэй бүтээгдэхүүнд харшил хөдөлж амь насанд хүртэл аюул учрах эрсдэлтэй.

Цаашид ургамлын тоосны харшил тавдугаар сард модлог ургамлын тоосжилтоос, зургаадугаар сард зүлэг ургамлуудаас, долоодугаар сард шарилж, лууль агаарт тоосоо гөвсөнөөс шалтгаалж бие организмд эмгэг өөрчлөлт өгч үргэлжилдэг.

Эцэст нь зөвлөхөд, та хөвөн бүхий тоосонцорт хариу урвал үзүүлж дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол харшлын эмнэлэгт заавал хандаж, сорил тавиулан тохирох эмчилгээг хийлгээрэй.

Ташрамд дурьдахад, харшлын эсрэг эмийг 1-3 хоног уугаад шинж тэмдэг арилангуут хаях нь эмтэй дасан зохицох процессийг идэвхжүүлдэг байна. Харшлын эмийг эмийг урт хугацаанд буюу 2-6 сар ууж байж илааршрах, архаг өвчнүүдээс сэргийлэх боломж бүрддэг байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 11, 2024 07:57

Яаж сэргийлэх юм бэ гарчиг өгсөн бол хариулт өгөх хэрэгтэй ш дээ Эргүү ЭГҮҮР

Зочин
Зочин
6 сар 11, 2024 09:34

КҮЭЭЭ мөн солиорох юмаа харшлын эмийг 3-6 сар уугаад тэгээд зүгээр болох уу? Эмч эмнэлгийнхэн арай л м�##�тай харьцаж байгаа юм шиг байхаа болиорой болж өгвөл хаг�##�ж хаях, болж өгвөл хавдар энэ тэр гэж солиороол ямар зэвүүн хүмүүс вэ юу вэ өвчний нэр хэлээл түүн дээрээ тоглолт хийгээд байхаа болиорой та нар

Зочин
Зочин
6 сар 11, 2024 09:36

Хариуг хэлчихий масс зүү түүнээс эмч нар жаахан байж байгаад хамрын хортой хавдар үүсгэсэн хамрыг нь авна гэж мэдэх юм шүү бурхан минь

Зочин
Зочин
6 сар 11, 2024 10:13

Харшлын эм түр л намжаана гэсэн үг

Эrka
Эrka
6 сар 11, 2024 11:52

Хөвөн гаргаж байгаа улиасуудыг дар�##�ттай усаар шүршчихэд л болно ш дээ. Ийм юмыг хотоос хийчихэж чадахгүй л юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button