Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг дэмжлээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт /2024.06.10/ Израил болон Газын зурвас дахь Хамас бүлгийн хооронд гал зогсоох тухай ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн төлөвлөгөөг дэмжжээ.

Санал хураалтын дараа Аюулгүйн зөвлөл Хамас бүлгийг найман сарын турш үргэлжилсэн дайныг зогсоох зорилготой хэлэлцээний гэрээг хүлээн авахыг уриаллаа.

Хамас АНУ-ын боловсруулсан тогтоолыг таатай хүлээн авч байна хэмээж, тус төлөвлөгөөний зарчмуудыг хэрэгжүүлэхэд зуучлагчидтай хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдэгдсэн юм.

Тус бүлэг "манай ард түмний болон эсэргүүцлийн шаардлагад нийцэж байгаа" зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн байна. Аюулгүйн зөвлөлийн санал хураалтад ОХУ түдгэлзжээ. Зөвлөлийн бусад гишүүн улс дэмжсэн юм.

Тэрхүү төлөвлөгөөг Байден тавдугаар сарын 31-нд танилцуулж, Израилын санаачилга хэмээсэн байна. Гал зогсоох төлөвлөгөө нь хэрэгжвэл гурван үе шаттай явагдана.

"Өнөөдөр бид энх тайвны төлөө санал өглөө" гэж НҮБ дахь АНУ-ын элчин сайд Линда Томас-Гринфилд санал хураалтын дараа хэлжээ.

Газын зурваст Израил-Хамасын дайн эхлээд 247 өдөр өнгөрлөө. Дайн үргэлжилсэн найм гаруй сарын хугацаанд олон арван мянган хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button