Top StoriesСонгууль-2024Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН ялснаар ард түмэн ялахгүй, АН олонх болсноор алдагдсан гэх найман жилийг засахгүй

Намууд хувьсан хөгжиж, хэрсүүжиж буй сонгогчдынхоо оюун санаанд тоогдоно гэдэг өөрөө улсын чадамжийн асуудал юм. Ард түмнээ хонин сүрэг гэж харвал урд нь явах уу, араас нь гэлдрэх үү, дунд нь орж өөрөө хариулагдах уу гэдгээ улс төрийн нам чадамжаараа бий болгох ёстой.

Гаднын соёлын аливаа үйлчилгээ монголд асар хурдан хоногшиж, амжилттай бизнес болдог. Энэ бол "Соёлгүй юм чинь яах вэ" гэж хэрэглэгчдээ голох биш, "Ийм гоё тав тухыг хэрэглэцгээе" гэж урд нь гарч, санал болговоос араас нь хэрэглэгчид шуурдгийг харуулж буй кейс л юм.

Алс баруун хязгаарын Алтай Таванбогд орчимд хачин сайхан соёлын үйлчилгээ нээгдвэл тэр бизнес лав ашигтай ажиллана. Ийм үйлчилгээг санал болгож, бүтээж өгөхгүй байгаад л манай асуудал оршиж байгаа юм.

Манай улс төрийн намууд яг энэ Алтай Таванбогдод соёлын, хэрэглээний тухтай үйлчилгээ нэвтэрч, аялагчдыг баярлуулахгүй байгаатай нэгэн адил, явж буй зам дээрээ нам гацсаныг сонгуулийн уриа үгнүүд нь харуулав.

МАН дангаар ялвал ард түмэн ялах биш ялагдах эрсдэл

Жишээ нь, Засгийн эрхийг найман жил барьж буй МАН “Ард түмэн ялна” гэсэн түлхүүр үгэнд мөрийн хөтөлбөрийн агуулгаа хураажээ.

Хүн төвт социал демократ чиг баримжааг барьж, зүүний үзэл хэрэгжүүлнэ гэж үзэл санаагаа зарласан нам бол МАН. Капиталист нийгмээ эмчилж байгаа нэрээр томчууд нь таалагдахгүй байгаа ААН-үүдээ намнадаг байдал энэ жилүүдэд газар авсан. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа 1 сая орчим хүн ам нь ААН-үүдийн засаг төрөөс улбаатай дарамтын жинд ямар нэгэн байдлаар өртсөөр ирлээ. Ядаж л ийм нөхцөл байдлыг харахад МАН-тай хамт авсан ард түмэнд ялаад байсан юм алга.

Цаашдаа ч тэр нэг нам засаг төрөө удаан барихад үүсдэг дотоодын айдас ихэссээр байна. Олон улсын индексүүд шил дараалан унаж, МАН ичихдээ л өнгөн дээрээ хүний эрх ярьсан юм. МАН-ын үе солигдох процесс үзэл санааны хувьд харин дэвшил гаргасан уу гэвэл гаргасан. Гэхдээ үе солигдох процессоо тэд улсын дотоод асуудал болготол томруулж, хөлдөө хүн ардаа чирсээр яваа.

Цаашдаа нийгмийн шилжилтийн шинэ үеийг бий болгож чадахгүй л бол МАН-тай яваа ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалдаа хөтлөгдөн унасан Венесуэлийн араас орж ч мэдэх.

Манайд инститүц хоорондын эрх мэдлийн төлөөх дайн далд хэлбэрээс хэзээ мөдгүй дотоодын үймээний хэмжээнд тэсэрч мэдэхүйц байгаа.

Ийм нөхцөлд "Ард түмэн ялна" гэдэг нэгдлийн даргын уриа шиг хэтийдсэн болхи, хуучин, үл сэтгэсэн хэрэглэгдэхүүн болж байна. МАН дангаар ялбал, ялангуяа наймаачин бийлэг эрхмүүд нь олноор гарвал ард түмэн ялах биш харин ч ялагдах юм. Парламентын мэтгэлцээн ирэх дөрвөн жилд эрс өөр түвшинд гарахгүй бол манайх ер нь засаглалын хувьд яг хаашаа явах уу гэдэг нь айдас төрүүлсэн асуудал болчхоод байна.

Алдагдсан найман жилд АН-ынхан өөрсдөө алдаагаар дүүрэн байв

"Алдагдсан найман жилийн алдааг засна” гэж АН-аас түлхүүр үгээ зоожээ. АН эл найман жилээс өмнө засаглахдаа гаднаас баахан бонд босгож ирсэн. Түүнийгээ эдийн засаг руугаа зөв оруулчихсан бол яг болчих байлаа. Гэвчиг тэд өсөхийн өлөнгөөр өвдөцгөөж, дээр дооргүй бондын мөнгөөр гараа угааж, авлигын сүлжээ цэцэглүүлэх суурийг гүн бат тавьсан юм.

АН-ын "алдагдсан" гэж тодорхойлсон найман жилд тэд төр бариагүй. Засгийн эрх бариагүй учраас л тэд гомдсон хүүхдийн сэтгэхүйгээр өөрсдийнхөө талаас "алдагдсан" гэдэг үгийг оруулсан шиг санагдана. Энэ алдагдсан найман жилд АН-аас үзэл санаа ярьсан, нийгмээ өмгөөлсөн, үндсэн үнэт зүйлээ өмгөөлсөн хүмүүс гарч ирээгүй.

Тэд өөр зуураа тасралтгүй тамга тэмдгээ булаацалдаж, монгол орны 21 аймаг, 9 дүүрэг, сум, хороодод үүрийн нэгжтэй, системийн монголын хоёр дахь том нам гэдэг шинж чанараа гээсэн. МАН тэднийг эхэндээ үймүүлж, дотроос нь самарч тоглож байв. Харин дараа нь эвлүүлж, нийлүүлж тавихгүй бол өөрсдийнх нь засаглал нийгмийн тэсрэлт үүсгэхээр байгааг олж харсан юм.

Нэг ёсондоо АН ингэж МАН-ын хүслээр нийлж, салж байдаг баримлын шавран хэв болтлоо уруудсан. Тэдний хувьд харин намын амин шинж чанараа ингэж алдсан нь алдагдсан найман жилийнх нь алдаа байв. АН-ын Рио-Тинто гэх ҮДК-тай үгсэж, Оюутолгой төслөөс авлига авсан нь үндсэндээ тодорхой болсон С.Баярцогтод тэргүүн дэд даргаа өгснөөс харахад л тэд амин чанараасаа асар холдсон гэдэг нь батлагдахаар.

УИХ дээрх сөрөг хүчин нь огт сөрөх хүчин биш байлаа. Б.Пүрэвдорж гишүүн сонгогчдодоо хавирга мөлжүүлэнгээ дуулаад, тайлангаа тавьчихдаг. З.Нарантуяа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын утсан хүүхэлдэй болчихсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл нь "Тесо" группийн бизнесээс өөрийг боддоггүй. А.Адъяасүрэн гишүүн нь 100 мянган ам.долларын авлига өгч байгаад баригдсан. Аливаа улс төрийн тоглолт бүр дээр МАН-даа байнга найрагдсан, дуугарах, сөрөх дуугүй хүмүүс л байв.

Тийн атлаа энэ алдагдсан найман жилийг ирээдүйд засна гэж томьёолжээ.

Гишүүдийнх нь төлөвшил, аливааг туулсан байдал, аминч үзэл, эрх оронч санаачилгыг авч үзэхэд л АН алдагдсан найман жилийн алдааг засаж чадахааргүй. Тийм потенциал, хүний нөөц, тэвчээр ийм их үймрэлтийн дараа үүстлээ ч удах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2024 08:05

МАН ын дэвшигчид аймаар баян байна лээ

Зочин
Зочин
6 сар 12, 2024 19:49
Reply to  Зочин

Ард түмний өмчийг нураадаггүй АН ыг сонгох нь зөв. Хүнээс мөнгө зээлээд нэг гарааш авсан. Түүнийг Нямбаатар нураагаад хаясан. Ард түмнийг ингэж хохироож өрөнд оруулж болохгүй.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 13:51
Reply to  Зочин

МАНын мафиас с�##�ъя гэвэл АНыг дэмжих хэрэгтэй.Авилг�##�ын мафийн Н.Энхбаяр .Газрын мафийг М.Энхболд , Бадамжунай .нүүрсний мафийн Аюурсайхан Ганхуяг нар . Гурилын мафийн Болорчулуун.ЖДҮХС, ЭМДС , НДС.ГТЭС зэрэг сангуудыг УИХ дахь МАНын 49 гишүүн зохион байгуул�##�ттайгаар МАФИ үүсгэж тонов.Эмийн мафийг МАНын засгийн газрын ЭМЯ тэр чигээрээ .Ногоон автобусны тендерийн концессын , оффтёк гэрээний шатахууны гээд төрөлжсөн олон мафийг МАН байгуулж удирдаж байх юм. МАНаас с�##�ахгүй болхувийн хэвшилээ ч харааж зүхдэг болов.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 08:30

Оюка гарахгүй бол монгол сөнөнөшү мэдтүгэй түгээсүгэй

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч
6 сар 12, 2024 12:04
Reply to  Зочин

Ха ха мөх долоож донгосвоо

Зочи
Зочи
6 сар 12, 2024 09:01

МАФ бүлэглэл, авилгачидтай хийх тэмцэлийг үргэлжлүүлж үр үндэсийг нь устгая гэвэл МАН ыг дэмж.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 09:28

МАН+АН хоёулаа хулгайч, луйварчин, наймаачин, авлигчидын бүлэглэл бөөгнөрөл, зохион байгуул�##�ттай мафи болсон! Энэ л�##�руудаас сонгуулиар нэгийг ч бүү сонго! Одоо болсоон 30 гаруй жил өнгөрчээ, ард түмэн дийлэнх нь ядуу тарчиг амьдр�##�тай байна! Эд нар л биш бол бор х�##�зан хонь ч байсан яахав?

Зочин
Зочин
6 сар 12, 2024 09:32

МАН ард түмнийг дандаа дарангуйлдаг. Тухайлб�##�, МАН иргэдэд гарааш барих зөвшөөрөл өгч, газар эзэмших гэрээ байгуулж, мөнгөө төлж ирсэн. Дашрамд хэлэхэд ядарсан иргэд машин, гараашийг түрээсээр, эсвэл зээлээр авч, амьжиргааны мөнгөө ч олдог. Гэтэл МАНын шинэ дарга нар зөвшөөрөлгүй барьсан гарааш гэж ямарч энэрэлгүй нурааж байгаа. Гэтэл иргэд нөгөө зээлээр авсан машинаа гадаа тавьж хулгайчид тонуулах, бас зээлээ яаж төлөх, амьжиргааны мөнгөө яаж олох нь МАНд хамаагүй. Хамгийн эмгэнэлтэй нь том барилгатай том дарга нар гарааш иргэдийн өмч гэдгийг мэдэхгүй, хог гэж ойлгодог. Иймд МАН ыг дэмжиж болохгүй.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 13:07
Reply to  Зочин

МАН Ард түмэнд гараашийн мөнгийг нь сонгуулиас өмнө олгох ёстой.

Уншигч
Уншигч
6 сар 12, 2024 09:56

МАН-ыг яагаад дэмждэггүй вэ? Асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй бус, мөнгө, захиргаад�##�таар л шийддэг. Хэлсэн амл�##�тдаа хүрдэггүй.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:18

Гоншигносоор л Гэхдээа МАН нам ч бүр долоон дор

Зочин
Зочин
6 сар 12, 2024 19:46
Reply to  Зочин

Ангайгаад суух байлгүй дээ

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:19

Хэн хэнийхээ хэрийг гайхахав дээ энэ хоёр МАН нам арай илүүтэйгээр нүгэл үйлдсэн

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:29

Олон намууд бий. Жижиг намууд тэр чигтээ гараад ирвэл ёстой өлөн зөлмөн ухаантай цөлмөж гүйцнэ. Тэгхээр төр бариад тэртээ тэргүй идээд ханах шатандаа орцон улсуудаа байлгаж байв�##� яадгийн

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:35
Reply to  Зочин

яг ханасан уу, хөрөнгөнд ханах гэж байх уу эд нар

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:35

хэн хэнийхээ хэрийг гайхав гэгч л юм болж байх шив

Зочин
Зочин
6 сар 12, 2024 10:39

bur neg or hunjildoo ortsgootson, neg teregnii duguinuud sh dee. ene jil aytaihan songolt hiihgui bol mongol hetsuudne

???????Зочин
???????Зочин
6 сар 12, 2024 11:28

МАН баян л даа, гэхдээ дараа нь улам ядууруулна

Уншигч
Уншигч
6 сар 12, 2024 12:25

Аль �##�ь хэрэггүй ээ

Л АБРЯ
Л АБРЯ
6 сар 12, 2024 12:57

ХҮН ЯЛСАНААР ХӨГЖИЛ ДЭВШИЛ САЙН САЙХНЫГ АВЧРАХГҮЙ

Зочин
Зочин
6 сар 12, 2024 14:15

Ардчилсан нэр зүүгээд ардчил�##�тай байж чадсангүй ээ. Одоо �##�ь болж бүтэхгүй болгон цугласан юу ч хийж мэдэхээр нөхдүүийн орогнодог газар болсон.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 14:22

АН д засагаа өгч сүйтгүүлэхээ болиёо.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 14:32

МАН, АН хоёрыг адгийн тэнэг улс төр мэдэхгүй хэнбугайд ч тодорхой харагддаг шұү дээ. Энэ хоёр намыг би л лав сонгохгүй , сонгохгүй гэж байгаа хүн олог байх л юм . Хэрэг дээрээ тэд нар яах юм бол доо . юм мэдэхгүй хүмүүс хэцүү ?

Уншигч
Уншигч
6 сар 12, 2024 18:48

МАН ялв�##� ард түмэн л хожино улс орон ард түмнээ боддог ганц зөв наи

Зочин
Зочин
6 сар 12, 2024 20:37

Ан ы тархи уга�##�т бна

Уншигч
Уншигч
6 сар 12, 2024 22:58

АН-н бодлогоор бол хөрөнгө мөнгөтэй хүмүүс л хожих юм шиг байна

Зочин
Зочин
6 сар 12, 2024 23:31

Эргүү сэтгүүлч юу сараачцын

Зочин
Зочин
6 сар 13, 2024 07:09

Бу�####�ар эь төр бариулаж бүр самарах уу чадваргүй хүн төрд гарв�##� ,нам гарв�##� холион бантан хийлгэх санаа юм биз дээ....

Зочин
Зочин
6 сар 13, 2024 07:37

Час хийж байна

Зочин
Зочин
6 сар 13, 2024 07:48

ан-гээч нь шун�##� нь шулам болсон гаруудын цуглар�##�, гадныханы гар хөл , эднээс нэгийг ч гаргаж болохгүй, -дахь ухраан болохын цондон,Монголын бүх эрс барууны �######� долоогч хоржин элбэггайн хугацаагүй цэргийн �##�банд мордохын цондон,ан-гээч СӨНӨХ болно.

Хангай
Хангай
6 сар 13, 2024 07:59

Сонгууль яах вэ болдгоороо болоод хэдэн нөхөр ширээ санд�##�д сууга�##� өнгөрнө.гэхдээ өөрчлөлт бараг л гарахгүй болвуу.ман олонх болно.ан нэлээн хэдэн сууд�##� авна.бусад намууд ганц нэг хүн гарах л бх.2 жилийн дараа эднмй 50с дээш хувь нь авилга хээл хахууль.хүчин.мөнгө төгрөг идэж уусан хэргээр шүүх цагдаад очно гэхдээ бүгд цагаадна.иймэрхүү юм л болно.

Зочин
Зочин
6 сар 13, 2024 08:01

МАН+АН-ийн нэр дэвшиж байгаа п�####�кууд дандаа тэрбумтангууд, асар баян чинээлэг хүмүүс л байна лээ! Гэтэл ард түмэн ядуу тарчиг амьдр�##�тай өөрчлөгдсөн юм �##�га даа? Ийм баячуудыг дахин дахин шүлсээ үсчүүлэн худлаа шааж, УИХ руу дахин сууцгаах гэж дэвшээд явааг харахад бүүр бөөлжис цутгах юм! Тэгээд бас АРД ТҮМЭН ЯЛНА ч гэх шиг? Доромжилж ханахгүй юмаа!

Зочин.
Зочин.
6 сар 13, 2024 09:03

МАН-г зуу хувь дэмжинэ.Алдагдсан 8жил юу хэлээд бна.Ард түмэн дүнгээ Ардчилсан намд тавьсан.

Зочин
Зочин
6 сар 13, 2024 09:11

МАН АН хоёр ч улных боллоо доо

Зочин
Зочин
6 сар 13, 2024 09:52

АН-ыг муулах д�##�имд МАН-ыг гутаах гэж оролджээ

Бямбаа
Бямбаа
6 сар 13, 2024 11:20

Ёстой нэг үнэнг хэллээдээ

murat
murat
6 сар 13, 2024 12:14

aldagsan 8 jiliin hediig n erunhiilegch asan Jenko guai uureltseh ve ? mun tuuniig dagagch bosoo hemeegch , bas C geer biee hudaldagch A avgai narch uureltseh ym bish uu

Зочи
Зочи
6 сар 13, 2024 15:00

МАН ыг ялагдаасай гэж унтаж чадахгүй хүс ч байгаа МАФ бүлэглэлийн толгойлогч нар , авилгачид бүх л арга чарга мөнгөө барж байх шиг. Тийм учираас ард түмэн МАН ыг л сонго , ОюунЭрдэнийг дэмж.

Даалуу
Даалуу
6 сар 13, 2024 20:32

Аль нь ч хэрэггүй

Зочин
Зочин
6 сар 13, 2024 20:35

An yalbal mongol urund hulgaich nar dabarch juujen ch gesen emhelsen tur zasag uimeeh samuun nuguu mafia gazar abch ard tumen hariin kolonchlold orno shu zarim Ukraine tug dalbaa bariad dairch ba avilga aar uks orono dainii talbar bo

Зочин
Зочин
6 сар 13, 2024 22:27

БИ МОНГОЛ ЭХ ОРНОО ЗАРАХГҮЙ.
МАН СӨНӨХИЙГ ХАРМААР БАЙНА.

Малчин
Малчин
6 сар 13, 2024 22:30

Хөдөөнийнхөн АН ам сайтай байна.
Манай МАН шун�##�тай гайгуудаас боллоо.
Хятадын мөнгөөр эх орноо зарна гээд загнаад байна.Би МАН гарахаас

Зочин
Зочин
6 сар 14, 2024 07:34

Тийм шүз

Зочин
Зочин
6 сар 14, 2024 09:27

Амьдр�##�аа өөрчилмөөр байв�##� сонголтоо өөрчилөх л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button