Нийгмийн
“Солонгосын Үндэсний төмөр зам”-ын /KNR/ удирдлагуудтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцлоо

Өнөөдөр /2024.05.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компанийн Глобал бизнес хариуцсан захирал Юүнь Хаг-Сеон, БНСУ-ын Зүүн хойд Азийн форумын Ерөнхийлөгч Ким Сан-Гюүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны суурилуулалт, ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж санал солилцов.
Ташрамд дурдахад “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системд Олон улсын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны стандартын SIL4 түвшиний шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.
Монголын төмөр зам ТӨХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.