НийгмийнНИЙГЭМ

Түрээсийн дугуй, скүүтер нэмэгдсээр байгаа тул зориулалтын замаа нэмье, дарга нар аа

Хувийн байгууллага болон хүмүүс цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээг ихээр нэвтрүүлэх болсон. Одоогоор манай улсад Tapatrip, Jet, Eco Bike зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Эдгээр үйлчилгээнүүд замын хөдөлгөөнийг бууруулах, цаг зав хэмнэх, түгжрэл багасгах, хурдан шуурхай гэхчлэн олон давуу талтай гэдэг үүднээс иргэд өргөн хэрэглэх болсон. Мөн энэ төрлийн үйлчилгээ нэмэгдэх болсон нь сайшаалтай.

700 мянга гаруй автомашинтай манай хотод 10 мянга гаруй дугуй болон скүүтерийг хүмүүс унаж, хэрэглэж байгаа гэх тоон мэдээлэл бий.

Харамсалтай нь эдгээр бизнесүүд хөлөө олж цэцэглэхэд, иргэд нийтээрээ үйлчлүүлэхэд саад болдог хамгийн том асуудал нь зориулалтын замын хүрэлцээгүй байдал юм.

Алдаг оног тавьсан богинохон хэдэн зам бий ч, ихэвчлэн явган хүний зам булаацалдаж буй дүр зурагтай. Үүнээс үүдэж гэмтэл бэртэл авах хүний тоо ч ихэссэн. Дугуйн замын хүрэлцээгүй байдлаас болж машинтайгаа зэрэгцэн зорчих нь осол гарах томоохон шалтгаануудын нэг гэдгийг мэргэжлийн байгууллага онцолж байна.

Тиймээс дугуйн замыг нэмэгдүүлж, хүртээмжтэй болгох нь чухал болчихлоо. Автомашины замын хөдөлгөөний ачаалал ч буурна, зам тээврийн ослыг ч багасна, залуу бизнесүүдээ дэмжих гээд олон эерэг талтай.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 15:29

Явган хүний замаар тайван явах арга �##�га т�##� т�##�аас скүтэр дугуй унасан хүүхэд зхлуу хүиүүс дайрёихгээд тун хэуүү бна болдог бол жаахан юм хиймээр бна

Зочинзочиниргэниргэн
Зочинзочиниргэниргэн
6 сар 14, 2024 15:33

6 сарын 11 нд дугуйтай хүүхдэд араасаа мөргүүлж нүүрэндээ оёдол тавиулж хамраа цуурууллаа.үнэхээр гомдолтой бна.хүүхэд 13 настай том хүний дугуй унаж маш хүчтэй араас мөргөхөд хол шидэгддэг юм бна.түргэнээр гэмтэл орж оёдол нүүрэндээ тавиулж маш их уйлав өвдсөндөө.нүүрэндээ шархтай зүрхэндээ айдастай толгой өвдөлттэй гэртээ харив

Зочин
Зочин
6 сар 14, 2024 21:52

Хаагуураа нэмэх гээд байгаа юмбэ? Бодит байдлаа хараач!

Шинэ зочин
Шинэ зочин
6 сар 14, 2024 22:08

Цахилгаан дугуй , скүүтр г.м -иин үйлчилгээнд ямар ч зориул�##�тын зам байхгүй байхад зөвшөөрөл өгөөд байгаа байгууллага , �##�бан туша�##�тнуудад арга хэмжээ авдаг Засаг төр байна уу , Хүүхэд , хөгшид , биe муутай хүмүүс дайруулж бэртэх нь ихсээд бнаа

Зочин
Зочин
6 сар 15, 2024 08:42

Яар�##�тай замын хөдөлгөөнд хэрхэн оролцох т�##�аар хууль дүрэм батлуулах шаардлагатай.

Холбоотой мэдээ

Back to top button