Нийгэм мэдээ

“"Талх чихэр" ХХК-ийн агуулахад гарсан галыг бүрэн унтраасан, хүний амь нас хохироогүй”

Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн ауулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, “Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраасан. Үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна” гэлээ.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын дүрэм, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-15 15:10

Хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжээд байх шигээ.!!!!!

Зочин
Зочин
2024-06-15 15:25

Х�##�тмаагийн Баттулга үнээ хэд дахин нэмээд хохирлоо олоод авчирна иргэд жинхэнэ хохирогч болно

Цогягү
Цогягү
2024-06-16 10:41

Өөрсдөө амбар шиг юм зориуд щатаачихаад хөнгөлөлт үзүүлээч гээд уйлан дуугараад байгаа юм шиг

Zochin
Zochin
2024-06-16 18:09
Reply to  Цогягү

Bi bass tegej boddog

Цогягү
Цогягү
2024-06-16 10:48

Амарсайханаас болж гурилан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарлаа 3кг гурилын үнээр 0.5кг �######� авахгүй боллоо

Уншигч
Уншигч
2024-06-16 14:00

Харамс�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button