Нийгэм мэдээ
Хөвсгөл аймгийн Жаргалант хайрхан ууланд 15 янгир нутагшуулжээ

БОАЖ-ын сайдын тушаалаар нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран "ЯНГИР" төслийг хоёр дах жилдээ хэрэгжүүллээ.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 15 янгир нутагшуулжээ. Өнгөрсөн жил тус суманд 10 янгир нутагшуулсан ба энэ удаагийн 15 янгиртай нийлүүлснээр нэг популяц үүсэж байгаа аж.
Туурайтан амьтныг сэргээн нутагшуулж буй "ЯНГИР" төсөл өнгөрсөн онд Архангай аймгийн Булган ууланд амжилттай хэрэгжүүлж байв. Төслийн санхүүжилтийг БОАЖЯ-наас бүрэн шийдвэрлэсэн хэмээн мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.