Top StoriesНийгэм мэдээСурвалжилга

Хоёр хүүхэд аварч өөрөө усанд эндсэн 19 настай хүүгийн дурсгалд: Найман хүүхдийн бага, ээжийн амь байлаа

Сэлэнгэ аймаг, Шаамар сумын “Битүүгийн тохой” гэдэг газарт, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхэлсэн. Харамсалтай нь цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн юм. Энэ мэдээг ОБЕГ-аас өчигдөр /2024.06.18/ өгсөн билээ.

Тодруулахад, 19 нас хүрээд тавхан хонож байсан айлын отгон хүү өөрийнхөө амийг золиослон байж хоёр хүүхдийн амь аварсан юм. Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд түүнийг алдаршуулан нэхэн шагнах талаар давлагаалж байна. Бид Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн нутагт Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг авраад, өөрийн амиа алдсан Н.Буянжаргалын ах Н.Батзоригтой холбогдсон юм.

-Талийгаачийн төрсөн ах: Хайр цацруулсан, маасайтал инээгээд явж байдаг сайн хүү, сайн дүү байлаа-

Тэрбээр "Бид зулай зулайгаа гишгэж, эхээс наймуулаа төрсөн. Энгийн даруу монгол гэрт зулж унтан, бужигнаж өссөн. 2005 онд дүү маань бидний хамгийн отгон нь болж төрсөн. Таван ах, хоёр эгчтэй, айлын бага. Биднийг том болоод тусдаа гарсны дараа ээжтэйгээ л их ойр өссөн. Хүнлэг, нигүүлсэнгүй, зөөлөн, гэр бүлийнхнийхээ хайрын дээд нь байлаа.

Миний дүү Увс аймгийн Цагаанхайрхан сумын бүрэн дунд сургуульд суралцаж, 2019 онд есдүгээр ангиа төгсөөд, “Авто засвар”-ын коллежид суралцсан. Коллежоо төгсөөд, хувиараа өөрийн чаддаг бүхнээ хийсэн. Хөдөлмөрч, тууштай гэж жигтэйхэн сайн хүү, сайн дүү байсан даа. Найз олонтой. Хайр цацруулсан, маасайтал инээчхээд явж байдаг. Хэдий бидэнд болж өнгөрсөн үйл явдлууд хүнд байгаа ч дүү минь эцсийн мөч хүртэл бусдын төлөө амьдарсан.

Тэр 19 нас хүрээд тавхан хонож байв

Тухайн үед дүү найзуудтайгаа Сэлэнгийн Хөтөл рүү аялалд явсан. Хоёр хоногийн өмнө 16-нд Хөтөлөөс хот руу ирж явах замдаа Ерөө гол дээр саатаж амарч байсан гэсэн. Тэр үед хүүхдийн орилох чимээ гарахаар ухасхийж ороод эхний хүүхдийг аварсан. Дараагийн хүүхдийг найзуудаараа нийлж голын эрэг рүү татчихаад өөрөө хөл алдсан байсан. Яг цүнхээл таарчихсан юм билээ. Хайртай дүүгийнхээ хүйтэн биеийг харах хамгийн хэцүү байлаа. Хэдий гунигтай хэцүү байгаа ч эцсийн мөч хүртлээ өрөөл бусдын төлөө байснаар нь бахархаж сэтгэлээ тайтгаруулж байна даа" гэж ярилаа.

-Үрийн минь төлөө өөрийгөө золиосолсон баатарлаг хүүгийн төлөө үлдсэн насандаа залбирч явна-

Тэрээр 11, 12 настай охидыг авраад өөрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Бид тухайн айлуудын нэгтэй нь холбогдоход "Охины минь бие одоогоор хэвийн байна. Өөрийнхөө амийг золиосолсон тэр хүүгийн төлөө, гэр бүлийнхнийх нь өмнөөс эмгэнэл илэрхийлье. Сэтгэл доторх хэдэн үгсээ наана, цаана нь оруулаад хэлж чадахгүй юм. Үрийн минь төлөө өөрөө эндсэнд харамсаад баршгүй. Бид гэр бүлтэй нь одоо холбоотой байгаа. Цаашдаа ч холбоотой байна гэж бодож байна. Бусдын төлөө өөрийгөө золиосолсон баатарлаг хүүгийн төлөө үлдсэн насандаа өдөр бүр залбирч явна аа" гэлээ.

2021 оноос эхлэн ОБЕГ-аас Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг олгож эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-06-19 10:40

онцгойгийн шагн�##�аас гадна шударга журам байдаг тэрийг өгөх ёстой

Зочин
Зочин
2024-06-19 10:49

Харамсаж бна бурхан шиг сэтгэл юм

Зочин
Зочин
2024-06-19 10:55

Дээр үед Дарханы Хараа голын эрэгт айлын 2 хүүхэд усанд живэхэд манай нөхөр орж аварсан. Эцэг эх нь эрэг дээр архи ууж байсан. Хүүхдүүдийг татаж гаргачаад өөрөө гарч чадкү эрсдэлтэй байхад хүүхдээ ава�##� хаяад явцан, үргэлжлүүлээд архидацгаасаэ. Би л нөхөртөө мод чулуу өгч байж тхтаж гаргасан даа.. Дхраа нь бодохоор дургүй хшрээд байдаг юм тэр хүмүүст..ккк

Зочин
Зочин
2024-06-20 01:19
Reply to  Зочин

Хариуцлаггүй аав ээж олон байгаад харамсаж байна. Дахиад ийм зүйл тохиолдохгүй гэх бат�##�гаа байхгүй шүү дээ. Бусдын т�##�өө амь насаа золиослон байж тус�##�сан та 2т баярл�##�аа

Зочин
Зочин
2024-06-20 18:20
Reply to  Зочин

Үнэн гайтай эцэг эхчүүд бнаа, хүний нялх үрийг эндүүлдэг, архидаж суусан байх дааа

Зочин
Зочин
2024-06-19 10:56

Баатар гэхээс өөр юу хэлэхэв дээ гүн эмгэнэл илэрхийлье харамс�##�тай байна

Зочин
Зочин
2024-06-19 10:59

Ум ма ни бад мэ хум Дүү минь эх орондоо эргэн төрөөрэй.

zochin1
zochin1
2024-06-19 11:59

10 Жилд усанд сэлэлтийн хичээл орох хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-06-19 12:14

Sain sanaat Saihan hvvd hvn emegnel ilerhiilj .2 Saihan tsetseg shig ohidiig Altan amiig n awarch Ooroo orond monh busiig vzsen 19 nastai hvv ta Mongolin olon hvnii amiig awarlaa. Ene 2 ohin chi hvvhed torvvlne garsan ohinoos n dahiad hvvhed garna gej bodhoor Ta aguu hvn baijee mini bodloor.

Zochin
Zochin
2024-06-19 12:17

Dulaankhaan sum surguulia huugiin neremjit bolgon monkhjuuleesei.Hoyor huuhdee harj bhgui yasan humuus ve.Hairan saihan zaluu haryutslagagui etseg exiin zolios bolloo

Зочин
Зочин
2024-06-19 12:38

Huurhii du hunii shan huu yu ni shan bhaw de eej aawd ni

Зочин
Зочин
2024-06-19 13:12

Сайхан сэтгэлт бодьсадва мэт хүү байжээ. Эрдэнэт хүний амийг аварсан агуу буяны үрээрээ Энхжингийн сайхан оронд төрөх болтугай

Зочин
Зочин
2024-06-19 13:14

наанадаж шударга журам нэхэж шагнах байлгүй дээ

Зочин
Зочин
2024-06-19 15:27

цовоо сэргэлэн тусч сайхан сэтгэлтэй хүүхэд байсан даа. Инээгээл явж байдагсан.???? Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин
2024-06-19 18:02

Ямар өрөвдмөөр юм бэ! Шударга журам өгөөсэй ядахдаа.

Иргэн
Иргэн
2024-06-19 19:54
Reply to  Зочин

Гэр бүл ах эгч төрөл төрөгсдөд нь ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Зочин
Зочин
2024-06-19 21:10

УМ Ма Ни Бад Мэ Хум

Joan the Lame
Joan the Lame
2024-06-19 23:15

Заваарсан үржлийн бүтээгдэхүүн болж

Зочин
Зочин
2024-06-20 01:21

Харамсаж байна гүн эмгэнэл илэрхийлье

Basca Feiza
Basca Feiza
2024-06-20 01:58

сайн байцгаана уу. Чанд дуугарчихад, "насаараа з�##�бираад яах ч юм билээ. ЯМАР, БОСГООД ИРЭХ БИШДЭЭ ТЭР ХҮҮГ". "Нэг л их зуга�##�сан, элдвийг үзэж харж явна гэсэн улс л их болж", Зуга�##�ж явна, Монголынхоо сайхан газруудаар явж байна, Монголыгоо тойрч явна гээд л явцгааж өгнө. Ингэх нь ямар ч буруугүй, буруушаахгүй. !!!ГЭВЧ!!!, "учир зүггүй л" голын хажууд бууж, унд�##�ж цайлж~идэж~ууж~амарцгаасан " ЮУ Ч МЭДЭХГҮЙ боловсонгууд" БАЙХАА Л БОЛЬЦГООЧИХ. ҮГҮЙ ЯДАЖ Л !!!ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ГОЛ РУУ ОРЖ БОЛОХГҮЙГ!!!, !!!ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ГОЛ РУУ !ДУРААРАА! !ЗОРГООРОО! !!ЯВЖ ОРЧИХДОГИЙГ!!! ХАТУУ ЧАНД ХОРЬЖ!!!, ГОЛД ОРОХГҮЙ БАЙДГААР!!, ГОЛД ОРДООГҮЙ БАЙХААР!! ТЭГЖ СУРГА!!!, ХҮМҮҮЖҮҮЛ!!. ТЭГЧИХЭЭД, ТЭР ГОЛ УСНЫХАА ОЙР БАЙЦГАА!!!!!!. ТИЙМ БИШ Л БОЛ!!!! ГОЛООС ХОЛ БАЙЦГАА!!!! ЖИЧ: ГОЛЫН УС ЧИНЬ УРСГАЛ!!!, УРСАЖ БУЙ УС ШҮҮДЭЭ!!!. МАГАДГҮЙ, ГОЛЫН ДЭЭД~ДЭЭРХ~ӨНГӨН ГАДАРГА НЬ!!!!НАМУУН~ТОГТУУН!!!!, ЭСВЭЛ, !!!!ЗӨӨЛӨН~ААЖУУ УРСГАЛТАЙ!!! ХАРАГДАЖ~САНАГДАЖ БОЛОХ Ч~ БОЛНО Ч.
ГЭТЭЛ!!, !!!!ГОЛ ДОТРОО~ӨНӨӨХ ГОЛ МААНЬ ДООГУУРАА!!! ШИРҮҮН!!~БҮР АЙХТАР ШИРҮҮН ХУРДТАЙ УРСДАГ!!! ТӨДИЙГҮЙ !!!!ХӨЛГҮЙ ЦҮНХЭЭЛ ИХТЭЙ~ОЛОНТОЙ БАЙХЫГ!!! НҮДЭНД ХАРАГДАХ ӨНГӨН ӨНГӨР УСААР ШИНЖИЖ!!!~МЭДЭЖ!!!!~ТАНИХГҮЙ ШҮҮДЭЭ!!!.
АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮХ ТАЛААР НЬ ХАНГАЧИХДАГ БОЛЧИХООД "!!!!ЗУГААЛЦГАА ХҮМҮҮСЭЭ!!!!!." ЖИЧ: надад бол ҮНЭНДЭЭ, ТУН ИХ~БҮР МАШ ИХ ХАРАМСАЛТАЙ~ХАРУУСАЛТАЙ БАЙНА. ЭЦЭГ ЭХ, ЭМЭЭ ӨВӨӨ НАР НЬ ТЭР ХҮҮХДҮҮДДЭЭ АЯНД БИЕЭ ХЭРХЭН ЯАЖ АВЧ ЯВАХЫГ ЗААГААГҮЙГЭЭС~СУРГААГҮЙГЭЭС~МЭДҮҮЛЭЭГҮЙГЭЭС БОЛЖ, ХАМГИЙН ГОЛ НЬ, !!!!!ХҮҮХДДЭЭ АВЧ ЯВАА ЭЦЭГ~ЭХ~ЭМЭЭ~ӨВӨӨ ГЭХ ХҮМҮҮС ТА НАРААС БОЛЖ~ТА НАРЫН БҮГДИЙН ЧИНЬ БАЛГААС БОЛЖ ХАЙРАН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА!!!!. "ЗУГААЛНА ГЭДЭГ ЧУХАМ ЮУ ЮМ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ БОЛ, ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ СУУЦГААЖ БАЙ!!!!!"

Зочин
Зочин
2024-06-20 18:04
Reply to  Basca Feiza

Өө үнэхээр харамсмаар. Сэлэнгэд 3 хүү гол уснаас болж үхэж байна. Дандаа 19 настай. Сайхан монгол эрчүүд. Тэр айл яадаг юм. Тэртэй тэргүй үр хүүхдээ анхаардаггүй юмнууд. Үр хүүхэд нь үрэгдлээ гэхэд дахиад гаргана. Энэ хүүгийн ээж хөөрхий өтөл насанд ямар олиг байхав дээ. Хөлөө хучуулах үрээ �##�даад. Арчаагүй юмнууд з�##�бирна гэчихжээ. Их хуцах юмаа

Зочин
Зочин
2024-06-20 09:24

ээ дүү минь бурханы хутагийг олоор

Зочин
Зочин
2024-06-20 09:35

Сайн байнуу намаЙг бадамцэцэг гэдэг баатарлаг гавьяа байгуулсан хүүгээх бахархах түүнии түмнии төлөө хиисэн болгныг мөнхжүүлэх ёстой гэж бодож байна хүнии амь авараад өөрөө амь �##�дна гэдэг бол үнхээр харамс�##�тай байнаа хүүгиин гэр бүлд эмэгнэлил

Зочин
Зочин
2024-06-20 09:43

Төвийн бүсэд нэр дэвшиж байгаа мануухай нар ямар дүлий улс вэ ийм хүмүүсийг сонгох хэрэг байна уу хүний амь авраад ч эндлээ хайран сайхан хөвгүүн ч эндлээ таг шүү арай ч дээ

Зочин
Зочин
2024-06-20 10:26

Эгэл баатрууд энэ улсыг бүтээсэн юм, энэ түүх цаашид ч үргэлжлэх болно.

Зочин
Зочин
2024-06-20 14:09

Одоогийн эцэг эхчүүб хүүхэддээ юм хэлэхгүй хэт дураар нь өсгөдөг болсон Хүүхэднь үг тоохгүй маш дураараа Хөндлөнгийн ахмад үг хэлэхэд еи тоохгүй болсон бн�##�ээ Энэ бол маш буруу юм шүү Ямар ахмад хүн үг хэлэхэдХар. Үгэнд гь ордог дээр үеийн хүмүүжил �##�га болсон З�##�уус бол хүүхдээ өмөөрөх янзтай болсон бна лээ

Зочин
Зочин
2024-06-20 15:09

Яах гэж үер ус ихтэй байхад 2 ын 2 бага насны хүүхдээ ус руу оруулдаг бна аа.Тэр улсын хариуцлагагүй баыдлаас болж гэмгүй хүү амиа �##�джээ.Өөрсдөө аврахгүй яасын хүүхдээ

Зочин
Зочин
2024-06-20 17:59

2 охины амиар сайхан монгол хүүгийн амийг солилоо доо. Арчаагүй юмнууд. З�##�бирна ч гэх шиг хуцах юмаа. Та нар з�##�бирл�##�аа гээд сайхан хүү босч ирэх үү. Хэдэн эрчүүдээ авар осол, архи, г�##� уснаас �##�даад таарах юмаа. Сайхан хүүд Ёстой баатар цол өгөх хэрэгтэй. Тэр арчаагүй эцэг эхийг шийтгэж торго. Даварсан юмнууд.

Зочин
Зочин
2024-06-20 18:07

З�##�бирна ч гэх шиг хуцах юмаа. Үр хүүхдээ орхиод архидаад л байцгааж байсан биз. Оркууд. Хүүхдээ харахад яасан юм. Та нар з�##�бираад босоод ирэх үү.

Зочин
Зочин
2024-06-20 23:02

Хү БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ХЭРЭГТЭЙ байна

Зочин
Зочин
2024-06-20 23:25

ГЭХДЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ НЬ АВАРСАН БАЙХАД АР ГЭР НЬ АРАЙ ХӨНДИЙ ХАЛУУН ДОТНО БИШ ХАРИУ ӨГЧ БАЙНА УУ ДАА.ТЭР ХҮҮ,БААТАРЛАГ ХҮҮ НТР ГЭЭД.

Зочин
Зочин
2024-06-21 00:40

Үнэхээр эцэг эх хариуцлагагүй байна хүүхдүүд бас ухамсар муу бна даа 10,11 тэй гэдэг чинь юмны наадах цаадахыг мэддэг болсон баймаар. Хайрлаж өсгөсөн хүний хайран схан үр харамс�##�тай бна даа

Мэндбаяр
Мэндбаяр
2024-06-22 23:12

Ар гэрт нь 3 өрөө байр өг,

Холбоотой мэдээ

Back to top button