Нийгэм мэдээ

ХЭҮК: Иргэдийн регистер, хаяг, дугаар цуглуулах ажил хавтгайрч байна

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны өдрүүдийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Үүнээс онцлоход "УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээлэл овог, нэр, регистерийн дугаар, оршин суугаа газар, хаяг, холбоо барих утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна.

Регистерийн дугаараар тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулж авах боломжтойг иргэд, сонгогчид анхаарах ёстой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг ХЭҮК-оос зөвлөж байна.

Хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эсвэл хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тул нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуульд ажиллаж байгаа албан хаагчдад энэ төрлийн мэдээллийг цуглуулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2024 16:12

Регистер цуглуулж өгөөд гавьяат авсан хүн бий

Зочин
Зочин
6 сар 19, 2024 19:21

Bur neg xulgaich luivarchidiin uls shuu. Burtgel nuutslal gej baixgui boljee. Xulgaich naraa taxing shutchixsen jinxene xog uls.

Зочин ХЗСайд энхбузараас эхэлсэн шүү
Зочин ХЗСайд энхбузараас эхэлсэн шүү
6 сар 20, 2024 07:24

Энэ

Зочин
Зочин
6 сар 20, 2024 14:59

Тэнэгүүд регистрээ өгөөд з�##�иланд өртөж'өрөнд орж үлдэх нь дээ.Дараа нь наад мэдээллээр чинь нэр дээр чинь их хэмжээний мөнгө з�##�илж авсан нь илэрч чи өөрөө шоронд явна за

Зочин
Зочин
6 сар 20, 2024 16:50

Нам дагаж д�##�дагнаж хоолоо олж иддэг голоо дөнгөн данган зогоодог гарууд наад зөвлөмжийг чинь мөн дагах байхдаа.. Энэ сонгууль улаан луйвар болно.. ямарч аргаар хамаагүй тэд эрх мэдэл эд хөрөнгөө хамга�##�аад л үлдэнэ даг�##�дан баясагч нарынхаа тусламжтайгаар..

Зочин
Зочин
6 сар 20, 2024 17:36

2020 оны сонгуулаар МАН регистр цуглуулсаар байгаад ял�##�т байгуулсан энэ жил ч адилхан цуглуулсаар л байна энэ жил МАН үнэмлэхүй сан�##� авах юм бол ард түмэн босохоос өөр аргагүй болно доо.

Зочин
Зочин
6 сар 20, 2024 21:37

Регистр цуглуулах шаардлага бна уу .Бидний өмнөөс төр гарын үсэг зурдаг биз дээ .Нөгөө тоон гарын үсэг Яагаад хувь хүнийг төлөөлж төр тоон гарын үсэг зурахыг зөвлөөд байгааг ойлгохгүй юм даа

Зочин
Зочин
6 сар 21, 2024 11:42

Тийм шүү бүр гэрийн гадаа ирээд овог нэрээ хэл гэх жишээний бүр даварсан

Ккккк
Ккккк
6 сар 21, 2024 13:39

Банкны ажилтнуудыг сайн ш�##�га, тэнд регистрийн бүртгэл байнга хийгддэг шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button