Top StoriesСурвалжилга

Монголын анхны капсул зочид буудал: Шүүсэн хүчилтөрөгчөөр дан болон хосын өрөөнд гүн амьсгалж, бүрэн амарна

Монголын анхны капсул зочид буудал UB POD Натурын зам дахь Даймонд оффисын зургаан давхарт үүд хаалгаа нээж, дан болон хосын капсул, давхар ор бүхий олны болон хосын өрөөний сонголттойгоор нэг удаадаа 34 зочин хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлээд байна.

Монголчуудад шинэ төрлийн үйлчилгээ болох капсул зочид буудлаас мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Капсул зочид буудал зохион байгуулалтын хувьд зураг дээр харагдаж байгаачлан байршуулжээ. Дан буюу нэг хүний 8, хосын 2 капсулыг давхарлаж тавьсан байна. Санаснаас овор хэмжээ маш том юм. Хэмжээний тухайд нэг хүнийх нь өргөн 95 см, хосынх нь 1 метр 40 см, урт нь 2 метр, өндөр нь 1 метр 10 см. Онцлогийн тухайд агааржуулалтын системийг нэрлэмээр санагдав. Тодруулбал, капсулд хүчилтөрөгчийг давхар филтерээр агаарын хоолойгоор шүүж эйркондишнээр дамжуулна. Зочин цэвэр шүүгдсэн хүчилтөрөгчөөр амьсгалж, хүчилтөрөгчийн өрөөний эмчилгээнд орох хэмжээний хүчилтөрөгчийг авч байгаа учраас маш бат бөх, гүн нойроор хангалттай бүрэн амардаг юм байна.

Бас wifi, usb, гэрэл, дэлгэц гээд хэрэгцээтэй бүхнийг энэ дотроо шийдэж.

Буудлын ажилтан зарим капсулд үйлчлүүлэгч амарч байгаа тул удаан зураг авч, бичлэг хийхгүй байхыг анхааруулж байв.

Харин 4-8 хүн болон хосын сонголттой давхар ортой /bunk bed/ өрөө нь дотроо 00, угаалтуур, ор болгонд тодорч бүдгэрэх гэрэл, разетка, USB залгуурын оролттой. UB POD зочид буудал нь bunk bed болон capsule area-г хослуулснаараа бас онцлогтой юм.

-Менежер Д.Намуун: Бусдаас тусгаарлагдаж чимээгүй таатай орчинд сайн амарья гэсэн хүмүүст маш тохиромжтой-

-Үйлчилгээгээ ерөнхий мэдээллээр танилцуулаач?

-Нөхөр бид хоёрын анхны санаа бол жуулчдад зориулсан зочид буудлын үйлчилгээ явуулья гэж сэдсэн. Ингэхдээ үйлчилгээгээр яаж ялгарахав, хэрхэн шинэлэг байхав зэргээр судалж байгаад капсулыг сонгосон юм. Үйл ажиллагаа эхлүүлээд харахад энэ бол зөвхөн жуулчдад биш дотооддоо бас хэрэгцээтэй, онцлогтой үйлчилгээ гэдгийг мэдэрч байна. Капсул Азийн орнуудад маш их нийтлэг дэлгэрсэн зочид буудлын нэг төрөл. Тэнд том байшинг капсулаар дүүргэсэн олон давхар зочид буудлууд элбэг. Харин Монголд бол капсул зочид буудал болон бусад стандарт өрөөнүүдтэй нийлсэн цогц үйлчилгээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой.

-Капсулыг хэн ихэвчлэн сонгож амарч байна вэ?

-Товчхон хэлэхэд орчноос тусгаарлагдаж, яг өөрийн гэсэн гоё орчинд сайхан амармаар байгаа хүмүүс капсулд ороод эйркондиншноо асаагаад хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалаад нам унтана. Цагийн зөрүү ихтэй жуулчид капсулд орохыг илүүд үздэг. Үйлчилгээгээ танилцуулаад эхлэхэд гэртээ хүүхдээ хардаг ээж танай капсулд очиж нэг өдөр сайхан унтмаар байна, хөдөөнөөс нэг хүүхэд шөнө оройтож орох учир танай үйлчилгээг үзэнгээ сайхан амраад авья гэх мэтээр ярьж байсан. Манайд ирсэн хэн ч байсан яг гэртээ байгаа юмшиг тохь тухтай халуун дулаан мэдрэмжийг авах боломжтой. Том зочид буудлуудын харилцаа үйлчилгээ бол нийтлэг албан ёсны төлөвтэй байдаг бол манайх цөөн хүн авдаг учраас хүн болгонд анхаарал тавьж хүрч үйлчлэх боломжтой.

-Капсулын зургийг анх харахад хамгийн түрүүн агаар дутагдах болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Гэтэл капсулаас гадна энэ орчноос ч сэнгэнэсэн цэвэр гоё агаар мэдрэгдэж байна?

-Капсул зочид буудалд агааржуулалт маш чухал. Энэ үйлчилгээ бол нөхөр бид хоёрын гэр бүлийн бизнес бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг зөвхөн агааржуулалтын системд зарцуулсан. Энгийн үгээр тайлбарлаж ойлгуулахад гаднаас орж ирж байгаа хүчилтөрөгч агаарын хоолойгоор давхар давхар филтерээр шүүдэж капсул руугаа эйркондишнээр оруулна. Үйлчлүүлэгч капсул хаагаад эйркондишн асааж шүүгдсэн цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж амарна гэсэн үг. Эмчилгээний хүчилтөрөгчийн өрөөтэй л адилхан гэсэн үг. Агаарын солилцоо маш чөлөөтэй урсаж байгаа учраас вакум орчин гэж ойлгох хэрэггүй. Шүүсэн цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалаад байхаар наад орчинд ажлаа хийж байгаа бид нар ч гэсэн өдөржин ядрахгүй, эрч хүчтэй, нозоорохгүй байгаа.

-Үйлчилгээний үнийн тухайд...?

-Капсул нэг хүнийх нь хоногийн 20 ам.доллар, хосынх нь хоногийн 35 ам.долларын үнэтэй. Манайх зөвхөн хоногоор захиалга авдаг. bunk bed ч үнийн хувьд адилхан. Душ, саун үнэгүй. Манай зохион байгуулагч эмэгтэй энэ салбарт маш олон жил ажилласан туршлагатай. Өөрийн гараар онцгой амт чанартай өглөөний цай бэлтгэдэг авьяастай хүн байгаа.

Эцэст нь тэрбээр өөрийн тухгүй бүсээсээ гарч тусгаарлагдан бүтэн амармаар байгаа хүн манайд ирээд саунд ороод хэдэн цаг унтаад амрахад стресс ядаргаа тайлагдана. Харин энэ орчинд архи, тамхи хэрэглэж, дуу чимээ гаргахыг хориглож байгаа. Цаашид бид капсулынхаа тоог нэмж ажиллах төлөвлөгөөтэй гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-20 10:19

Хүмүүс зарим нь ш�##� өөр ойлголттой явж байсан байна

Зочин
Зочин
2024-06-20 10:21

Пөөх юу вэ

Зочин
Зочин
2024-06-20 10:25

Сонирхолтой л газар юм

Зочин
Зочин
2024-06-20 10:54

Сонин сонин юм их гарч ирдэг болжээ

Зочин
Зочин
2024-06-20 11:20

2 хүний өрөө нь сонирхолтой юм байна даа

Зочин
Зочин
2024-06-20 11:22

гоё2 бас сонин содон л байна шдээ

Зочин
Зочин
2024-06-20 11:26

Гоё юмаа гоё ийшээ хамт орох хүн байна уу

Зочин
Зочин
2024-06-20 11:28

Dorjieva Magsar Баваа шавааны газар биш хүмүүсээ

Зочин
Зочин
2024-06-20 11:30

Хүмүүс тэгж андуураад байна аа

Зочин
Зочин
2024-06-20 11:32

Зүгээр л сайхан шүүсэн агаартай газарт очиж унтаж �##�жа�##�аа тайлдаг газар. Бууд�##� гэхээрээ л баваа шавааны газар гэж бодох буруу шүү

Зочин
Зочин
2024-06-20 11:35

очиж үзмээр л юм байна даа

zochin
zochin
2024-06-20 16:02

Шөнө тог тасарв�##� капсул дотор унтаж байгаа хүмүүс будаа болох юм байна.Тогныхоо асуудлыг шийдсэн юм боловуу

Зочин
Зочин
2024-06-20 22:52

Орны даавууг нь сольдог биз дээ.

Gotov
Gotov
2024-06-21 21:51

Hamt oroh bandgar Avgai bnu.Gotov bi beln bn

Зочин
Зочин
2024-06-21 23:46

Zaaval honogoor bish tsagaar bdg bol ih zugeer busad ornuud tsag honog geed yavdiin bn lee ongotsnii nisleg en terdee taaruulaad yag untah yostoi tsagaa taaruulj oroh humuus ih bdg yum bileee.

Зочин
Зочин
2024-06-23 06:27

Тог тасарв�##�?...

Зочин
Зочин
2024-06-23 11:02

Очиж баахан унтаж байгаад цочиж сэрэе байз

Зочин
Зочин
2024-06-23 14:09

End bawaltsaj bolhuu

Зочин
Зочин
2024-06-24 00:08

$-оор үнэлж болохгүйлдээ

Холбоотой мэдээ

Back to top button