СПОРТ
Хөнгөн атлетикийн тамирчид наймдугаар сарын 8-нд Парисыг зорино

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх гурван эрх авсан билээ.Тодруулбал, марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпын эрх авсан бөгөөд өдгөө тус тусын бэлтгэлээ базааж байна.
Эрх авсан гурван тамирчнаас олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж буй.
Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Оюунтуяагийн удирдлагад Японд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Монголын хөнгөн атлетикийн тамирчид ирэх наймдугаар сарын 8-нд Парисыг зорих аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.