СПОРТ

Өнөөдөр олон улсын олимпын өдөр

Энэ өдөр бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг.

1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.

Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг Олон улсын “Олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Монгол Улс, Монголын баг тамирчид 1964 онд анх удаа зуны олимпын наадамд өрсөлдөж өнөөдрийг хүртэл 2 алт,11 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилттай явна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button