ОХУ: Украин Крымд цохилт өгсөнд АНУ буруутай

Ням гарагт /2024.06.23/ Украины зэвсэгт хүчин Крымын хойгт агаарын цохилт өгсний улмаас таван хүн амь үрэгдэж арав гаруй хүн бэртжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам тэрхүү цохилтод АНУ буруутай гэж мэдэгдэл гаргасан байна.
Тус яам мэдэгдэл хийхдээ дөрвөн ширхэг АНУ-ын ATACMS пуужинг Крымын Севастополь хотын дээр устгасан гэвч тав дахь пуужингийн хэлтэрхийнүүд олон хүний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн юм.
Дээрээс нь ATACMS пуужинг харвахад АНУ-ын хиймэл дагуулын мэдээлэл шаардлагатай байдаг учир энэхүү халдлагад АНУ шууд буруутай гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Жо Байдены захиргаа саяхан Украинд АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт агаарын цохилт өгөхийг зөвшөөрсөн. Мөн барууны хэд хэдэн удирдагч нийлүүлсэн зэвсгийг нь ашиглан Орост цохилт өгөхийг зөвшөөрсөн юм.
Үүний хариуд Владимир Путин ОХУ баруунд цохилт өгч магадгүй орнуудад дэвшилтэт технологи бүхий зэвсэг нийлүүлж болно гэсэн.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь бол АНУ-г газрын хөрстэй нь тэгшилчихвэл дэлхий даяр дайн гэдэг юм байхгүй болно
tend baigaa 30k Mongolchuud yah ve uunii orond chamaig bombogdoh heregtei uchiran chi daind durtai
Путин энэ утгагүй дайн дажингаа зогсоогооч,ард түмэн чинь хохирч байна,ялангуяа оросын тамирчид
Путинд биш цаад зөнөг Байденд л хэл. Ганц оросын тамирчид биш украйны спортыхон, урлгийхан асар их хохирол амсаад байна. Зарим нь үхсэн гээд бод…
Америк байгаа цагт даян дэлхийд энх тайван, шудрага ёс, ардчил�##� яриад хэрэггүй. Энэ дайныг америк өдүүлсэн тэдний өмнөөс украйн цэргүүд байлдаж байна. Америк-Оросын дайн гэдэг нь улам тодорхой болж байна.
Дайнд болж байхад 5 хүн нас барж 10 хүн шархадсан. Тэгвэл Монголд угаартаж хэдэн хүн нас барж хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирдог вэ?