Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Царцаа, Мөнгө, Та

Сонгуульд саналаа өгөгч үндсэн субъект нь иргэн та юм. Таны саналыг царцаа гэх нүүдлийн зохиомол сонгогчид, мөнгөний найраагаар итгэл үнэмшилд нөлөөлөх замаар үндсэн чанарыг нь өөрчлөх нөлөөллүүд хийгдсээр ирэв.

Царцаа

"Тэр тэдэн царцаа аваачиж, тэгж сонгууль будилаантуулсан" гэх яриа, маргаан бараг сонгууль бүрээр гарч, энэ төрлийн гомдлоо гаргах ч тэгэс ингэсхийгээд өнгөрдөг. Үндсэн хуулиа шинэчлэн бичсэнээс хойших УИХ-ын сонгуулийн циклийн дөрвөн жилд нийт сонгогчдын тоо тогтмол тоо өсөж, харин ирц нь 2008 оноос хойш огцом буурсаар ирлээ.

Сонгогчдын ирц буурч, улс төрчдөд итгэл алдарсан энэ хоосон орон зайг улс төрчид царцааны нүүдлээр өөрсөд рүүгээ эргүүлэх нэгэн үес бүр гаршаад байв. Ялангуяа нутгархаг үзэл өндөртэй баруун аймгийнхан, олон ажилтан бүхий үйлдвэрүүд, ах дүүс олонтой нэр дэвшигчид тэр чигтээ "хамаарлын" сонгууль хийчихдэг байв.

Үүнийг одоогийн хуулиар хоёр сарын дотор шилжих хөдөлгөөн хорьж хязгаарлахаа болсон. Гэвч хөшигний ард царцааны нүүдлийг бүр эртнээс тооцоод хийчихдэг, нарийн арга барил арилаагүй хэвээр байна.

Ерөөс царцааны эсрэг хамгийн сайн тэмцэл нь иргэн та саналаа өгөх явдал л юм.

Мөнгө

Тагнуулын байгууллагаас өндөр дүн бүхий валютын гүйлгээнд хяналт тавих, арилжааны банкнуудын монгол төгрөгийн бэлэн олголтыг хянаж, бүртгэлжүүлэх ажлуудыг эрчимтэй хийсээр байна.

Гэвчиг сонгуулиар бэлэн мөнгөний тараалтыг зогсоох боломжгүй юм. Захаасаа аваад л, иргэн та хажуугийн хэн нэгнээс мөнгө тараалтад өртсөн эсэхийг асуухад "Тийм" гэж хариулахаар. Бэлэн мөнгө авч байгааг мэдээлэх, авсан нь мэдэгдэх аваас 10 сая хүртэлх төгрөгөөр торгуулах хуулийн зохицуулалттай. Хаалттай байдлаар, систем зураад тараачхаж байгаа мөнгөнд ийм мөр үлдэхгүй ээ.

Томсгосон тойрог болгосноор мөнгө тараах боломжийг жаал хумьсан. Бийлэг байдлаараа нэр дэвшигчид дотроо дундаж түвшний кандидат ч баруун дөрвөн аймгийн 70 гаруй сумыг системчлээд мөнгө тараахад хамгийн хэцүү. Бүр тараах мөнгө байтугай сонгуулийн зардлаа арайхийн босгосон нэр дэвшигчид ч асар олон юм.

Гэсэн хэдий ч томсгосон тойрогт нэр дэвшиж байгаа сайд нар, манай томоохон наймаачид, үйлдвэрийн эзэд, ТӨХК-ийн угшилтай нэр дэвшигчид битүү мөнгө тараасаар байна. Нийтэд танигдах тал дээрээ төдийлөн анхаарахгүй, яг өөрийнхөө мөнгөнд найдсан асар олон нэр дэвшигчид энэ удаагийн өрсөлдөөнд орж байгаа. Эцэст нь, иргэн танд хэлэхэд,

"Мөнгийг нь ав, гэхдээ саналаа та тэр бүхээгт ороод өөрийнхөөрөө өг. Хэн ч хянах боломжгүй юм"

Иргэн та

Сонгууль өгөх насны иргэдийн тоон үзүүлэлтээс энэ удаагийн сонгуульд хамгийн их оролцоотой насныхныг авч үзвэл:

  • 26-35 насныхан- 536,079
  • 36-45 насныхан- 521,594
  • 56 ба түүнээс дээш насныхан- 434,212
  • 46-55 насныхан- 390,942
  • 18-25 насныхан- 355,533 байна.

Дээрхээс харахад 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355,533 хүн бүртгэгджээ. Харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна. Тэд 1,057,673-уулаа. Ингэхээр санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 26-35 болон 36-45 насны иргэдийн сонголт сонгуулийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлнө.

Иргэд "Сонгуулиа нухацтай, үл худалдагдсан байдлаар өгнө. Нэр дэвшигчдийн намтрыг судалж байгаа. Баасан гараг гээд хотоос гараад давхичихгүй, сонгох эрхээ эдэлнэ" гэсэн хэрсүү хариулт өгч байгаа. Иргэдийн сонгуульд хандах байр сууийг уг сурвалжилгаас ЭНД ДАРЖ уншаарай.

Ямар ч олон царцаа, хэдий их мөнгө байлаа иргэдийн органик саналыг тэд жингээрээ давж чадахгүй юм. Ялангуяа хорооны эгчээс хэдэн төгрөг аваад, саналаа заасан хүнд нь дугуйлах найраанд өртөхгүй 18-25 насны 355 залуус маань хамгийн идэвхтэй саналаа өгөөсэй. Тэгэхэд тэдний шударга байдал мөнгө болоод, царцааны нүүдлийг үндсэндээ дарчих боломжтой.

Сонгуулийн насны иргэдийн хамгийн их жинг дарж буй 26-45 насны нэг сая гаруй сонгогчид ч тэр. Тэд аливаа нөлөөлөлд автахаас илүү өнөөдрийн нийгмийн амьдралыг үүрч, дүүрч яваа оролцогч тал. Ийм өндөр үүрэгтэй, дээшээ ахмадуудаа, доошоо үр хүүхдийн залуу эгнээгээ үүрч дүүрч яваа улс сонгуулиа хамгийн бодитойгоор үнэлж, дүгнэх боломжтой.

Царцаа, мөнгийг баллуурдах эзэд нь санал өгөх хаалтын ард ганцаархнаа орох иргэн тул сонгогч таныг ухаантай хэрсүү байж, нэр дэвшигчдээ өнөөдөр дахин нэг дэнслэн бодоод, саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. Царцаа, мөнгөний эсрэг дүр зогсох дүр нь хувь хүн та юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 27, 2024 11:35

Мөнгийг нь аваад сонголтоо өөрийнхөөрөө зөв хийгээрэй

Зочин
Зочин
6 сар 27, 2024 15:17

Зөв,ийм бодит мэдээллийг сайн өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 27, 2024 17:18

Мөнгөө их болгосон байх 20оны сонгуулиар 30к бас 50к байсан

Ханд
Ханд
6 сар 28, 2024 11:15

АРДЫН нам ард ьүмний байг�##�ийн баялаг татварын мөнгөнөөс тарааж бгаа болохоос Төсөв тёндэр цавчсан хулгайн мөнгөнөасөө ганц гапий ч өгч чадахгүй Төрийн эрх мэдлийг хууль бус Тэрбумаар нь тараасан МАН намын олгорхи хулгайч нараас с�##�ж ардын хүүхдүүддээ Төрийн жолоог атгуулья Олгархт хулгайч нар 1 улныханд 35 сая төг ийн өрөнд унагаж байхад сонгосоор бөйх уу Төрийн ордонд Түмний шудрага з�##�уус хуудьч э.засагч сэтгүүлч барилгачин м�##�чтд инжмнёр гм з�##�уус з�##�рөх болтугай

Холбоотой мэдээ

Back to top button