Сонгууль-2024УЛС ТӨР

АН: Мөнгө тараалт замбараагаа алдаж, цэргүүдэд МАН-ыг дугуйлах чиглэл өгч байна

АН-ын Хэрэг эрхлэх газраас сонгуулийн санал хураах явцын талаарх байр сууриа илэрхийлэн, мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлдээ,

АН-ын ажиглагчдыг дуу, дүрс, бичлэг хийлгэхгүй байна. Уг нь баримтжуулах хуулийн зохицуулалт бий. Сонгуулийн санал хураалтын өдөр гаруй зарим үйлдлүүдээс дурдвал,

  • Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл дээр зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ы хоёр гишүүнийг заавал дугуйл гэсэн байна.
  • Улаанбаатар хотын нийт саналын байрууд дээр хэсгийн ахлагч нар зогсоод "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна.
  • Г.Дашням гэхэд санал авах байран дээр скүүтерүүдээ маш ихээр байрлуулж байна. Энэ нь санал татах арга. 
  • Өвөрхангайд үнэгүй эд зүйлс өгсөн байна.

Мөн мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна.

Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ы гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна" гэж онцолсон юм.

АН-аас дээрх мэдээллийг хийсэн бол МАН-аас 14:30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр мөнгө өгөөд байгаа газар нь хаана байна аа

Зочин
Зочин

Тэр мөнгө нь миний хаагуур зөрөөд байдаг юм бээ

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

АН ын гишүүдээс бусад бүх хүмүүст 100.000 төгрөг тараасан.Мөнгө ихтэй юм шиг байна .Нөгөө дайраад ирэхэд д�##�ай шиг буцаад ирэхэд булаг шиг ундарч байлаа .Тэгэхэд шудрага ес тогтооно гээд байгаа дарга нь худлаа хүн юм уу гэж бодогдсон.

Буян
Буян

За худлаа шүү өөрөө цэргийн газар ажилладаг хүн мэдэж бн

Зочин
Зочин

МАН вагон мөнгөө тарааж байгаа байхоо

Зочин
Зочин

Бусад жижиг намууд бүр их тарааж бга кккк дунд нь

иргэн
иргэн

Өөрсдийнхөө ахмадын насний мөнгө урдчилаад өгсөн байдаг шүү

Зочин
Зочин

АН ын харлуулах арга нь өөрсдөө МАН дүрд хувирсан хүмүүсээр башир арга хэрэглэдэг тактиктай.Мөнгө тараасан гэх кккк

Холбоотой мэдээ

Back to top button