НАМУУД: АН, МАН нэгнийхээ мөнгө тараалтыг гайхаж, ХҮН нам, Үндэсний эвсэл залуусыг төрөө өөрчлөхийг уриаллаа

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.
11:00 цагт.
ХҮН нам: 35-аас доош насны залуус ирээдүйгээ өөрчилнө
ХҮН намын дарга Т.Доржханд 2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийлсэн юм.
"Ардчилсан улсын ардчилсан сонгууль 9 дэх удаагаа болж байна. Энэ удаагийн онцлог нь бол монголчууд холимог системээр сонгуулиа хийж байгаа. Өглөөгүүр хүн цөөн байна. Монгол бол залуучуудын орон учраас залуучуудаа сонгуулиа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. Нийт иргэдийн 65 хувь нь 35-аас доош насны залуус бөгөөд та нар л ирээдүйгээ өөрчилнө. Тийм учраас сонгуулиа идэвхтэй өгөөрэй"
11:40 цагт.
Үндэсний эвсэл: Сонгуулийн өдөр хамаагүй зүйл ярьж болохгүй байх
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр 2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийлсэн юм.
"Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Бие биенийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль байж болох дээд хэмжээнд муухай явагдлаа. Өрсөлдөгч талын саналаар хуулийн байгууллага ажиллалаа.
Тэнцвэргүй сонгууль боллоо. Хуулийн байгууллагад итгэхэд бэрх байна. Энэ сонгуулийн үеэр есөн хүн нас барлаа. Өмнөх сонгуулиудад ийм зүйл тохиож байгаагүй. Иргэд өөрчлөлтийг авч ирэх өдөр гэж найдаж байгаа.
Сонгуулийн өдөр хамаагүй зүйл ярьж болохгүй байх. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна гэж харлаа. Саналаа дутуу болон илүү бөглөх асуудал гарч байна. Залуучууд завгүй байгаа ч саналаа идэвхтэй өгөөрэй. Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага тул үүргээ ухамсарлаж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэлээ.
12: 30 цагт.
АН: Мөнгө тараалт замбараагаа алдаж, цэргүүдэд МАН-ыг дугуйлах чиглэл өгч байна
АН-ын ажиглагчдыг дуу, дүрс, бичлэг хийлгэхгүй байна. Уг нь баримтжуулах хуулийн зохицуулалт бий. Сонгуулийн санал хураалтын өдөр гаруй зарим үйлдлүүдээс дурдвал,
- Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл дээр зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ы хоёр гишүүнийг заавал дугуйл гэсэн байна.
- Улаанбаатар хотын нийт саналын байрууд дээр хэсгийн ахлагч нар зогсоод "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна.
- Г.Дашням гэхэд санал авах байран дээр скүүтерүүдээ маш ихээр байрлуулж байна. Энэ нь санал татах арга.
- Өвөрхангайд үнэгүй эд зүйлс өгсөн байна.
Мөн мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна.
Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ы гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна" гэж онцолсон юм.
14:30 цагт.
МАН: Мөнгө тараалт АН-ын зүгээс бүх тойрогт хэрээс хэтэрлээ
Ардчилсан намын зүгээс хууль зөрчиж байгаа үйлдлүүд илэрч, нотлогдож байгаа учраас энэ мэдээллийг хийж байна.
Тухайлбал, зарим тойргуудад АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утсаар, мессэжээр иргэдийг төөрөгдүүлэх зорилгоор хийж байгаа баримт сэлт батлагдаад байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худлаа амалж саналыг авах зорилгоор хууль зөрчсөн үйлдэл боллоо.
Мөнгө тараалт АН-ын зүгээс бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн Ардчилсан намынхан иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж мөнгө тарааж байгаа үйлдэл баригдаж, баталгаажлаа. Өвөрхангай аймгийн зах дээр Ардчилсан нам 150 мянган төгрөг тарааж байгаа үйлдэл нотлогдлоо. АН-аас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч н.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа мөнгөтэй хамт гялгар уутанд хийж өчигдөр зах, худалдааны төвд иргэд сонгогчдын гарт бариулж хүчээр тараасан нь бичлэгээр баталгаажиж холбогдох байгууллагад өгөөд байна.
2024 оны зургаадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт айлд ээж, аавдаа өгөөрэй, Ардчилсан намыг дэмжээрэй гэж дугтуйтай 300 мянган төгрөгийг тараасан зөрчил илэрлээ.
Иргэдийг мөн дарамт шахалтад оруулж, мессэж бичих саналаа өгч байхад харж, хянаж байгаа шүү гэх мэтээр сонголтод нөлөөлж байгаа үйлдлүүд удаа дараа гарч байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч байгаа нөхдүүд АН-ын дугуйлаарай, дэмжээрэй гэх мэтээр сонголтод нөлөөлж байна. Иймэрхүү үйлдлүүдээ зогсоохыг албан ёсоор та бүхнээс шаардаж байна. Хүн зөөх үйлдэл маш их гарч, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт дугааргүй машинтай сонгогчдыг зөөж багцалж санал өгүүлэх дүр зураг удаа дараа ажиглагдлаа. Ийм учраас МАН-ын зүгээс энэ гарч байгаа зөрчлүүдээр холбогдох байгууллагуудад хандаж албан ёсоор ажиллаж байгаа гэдгийг мэдэгдэе. Монгол төрийн сонгууль шударга сайхан байх болтугай"
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэл ам багатайхан сонгуульдчихаасай
yay gehev jenkogiin mungu baragdah bishdee , toirogdoo baitugai busd toirogd ch uslaad l bsn gedeg bizdee , harin T. Bayrhuu buruu zohion bguuljee , herev uuruu jagsaaltad orohgui ,bas EZ.n doktor Oyuntai 2 laatoirogt uzsen bol naidvar bh bjee gej bodogoj bn . odoo 4 jiliin daraa sn zohion baiguulaarai !
ХААНА МӨНГӨ ТАРААГААД БАЙГАН БИ ӨЧИГДӨР МӨНГӨ ӨГВӨЛ АВЧИХ САНААТАЙ ЖААЛ ЯВЛААШТ НАДАД ХЭН Ч МӨНГӨ ӨГСӨНГҮЙ ХАРИН ЦАГААН МАШИНААС НЭГ ХҮҮХЭН БУУЖ ИРСНЭЭ АХАА ХУУШУУР ИД ГЭЭД ХУУШУУР ИДҮҮЛЛЭЭ НӨГӨӨХИЙГ НЬ ИДЭЭД ГҮЙЛГЭЭД САНАЛАА ӨГЧ ЧАДСАНГҮЙ ХОРВОО ЧИ ЯМАР ДАВЧУУ ВЭ? БИ ГУРАВХАН ХУУШУУРЫН ҮНЭТЭЙ БЫСДА ГЭДГЭЭ МЭДЭРЛЭЭ ДЭЭ