Тойм: МАН-ын кнопыг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар хувааж захирах бол АН-д Л.Гантөмөртэй Х.Баттулга зэрэгцэнэ

Тойргоос 78, жагсаалтаас 48 суудлын бүрдүүлбэрээр нийт 126 гишүүнтэй ажиллах парламентын тодорлоо.
Мандатын 78 гишүүнд: МАН 51, АН 25, ХҮН нам хоёр суудал,
Жагсаалтын 48 гишүүний дэслэлд: МАН 18, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудлууд авлаа.
Одоо эдгээрийг улс төрийн бүлэглэл, фракцийн жингээр нь харьцуулж, хөшигний ард ямар улс төрчид жин дарж, түлхүү кнопын бүрдүүлбэр цуглуулж чадсаныг тайлбарламаар хүргэе.
МАН-ын кнопыг Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцэж, У.Хүрэлсүх атгах нөхцөл бүрдлээ
МАН тойргийн 78 мандатаас 51, жагсаалтаас 18 суудал авлаа. Ингэснээр нийт 126 суудлаас МАН нийт 68 гишүүнтэй болж, парламентын 54 хувийг эзлэхээр болж байна.
Мандат хуваарилалтын гол эрх мэдлийг Л.Оюун-Эрдэнэ атгаж, түүний талд хотын дарга Х.Нямбаатар зогссон бол нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөлөл харьцангуй өндөр байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүдээс Т.Мөнхсайхан, З.Мэндсайхан, Ж.Энхбаяр, С.Лүндэг, төрсөн дүү У.Отгонбаяр нарын шууд мандат өгсөн хүмүүс нь ялалт байгууллаа. Улмаар Ө.Золбаяр, Г.Хүрэлбаатар нарын зөвлөхүүд нь унасан юм.
Гэхдээ тойргоос Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Б.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Н.Учрал тэргүүтэй төрийн тэргүүний ивгээлтэй гишүүдийн тоо нэлээд өндөр гарлаа.
Харин жагсаалтаас УИХ-ын гишүүн болох 18 дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "тамгатай" хүн төдийлөн алга юм.
Төрийн тэргүүний хувьд АН, МАН дамнах байдлаар парламентад кноп бүрдүүлэх зорилго тавьж ажилласнаараа онцлог юм. Нам дотроосоо тойргийн мандатаар жин дарахуйц суудал авлаа.
МАН доторх мандатын жингээр намаа удирдаж орсон Л.Оюун-Эрдэнэ илүүрхэх нь тодорхой болов. Учир нь, жагсаалтаар суух 18 гишүүн нь ихэвчлэн түүний өөрийнх нь таалсан дүрүүд бөгөөд хотоос Х.Нямбаатартай зөвшилцөж өрсөн суудлуудаас 18 нь ялалт байгуулав. Орон нутагт МАН 33 суудал авснаас ихэнх нь Ерөнхийлөгчийн хүмүүс байна.
Тэгэхээр МАН доторх кнопыг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүмүүс зэрэгцсэн байдлаар бүрдүүлэх нь тодорхой болов. Засаглалын зарчмаараа Л.Оюун-Эрдэнэ ахалж, Х.Нямбаатар хотоо удирдах ерөнхий чиг үүгээр тогтож байна.
АН: Л.Гантөмөр бүлгээ ахлах ч Х.Баттулгын нөлөө ямагт өндөр байх нөхцөл бүрдлээ
АН тойргийн 78 мандатаас 25, жагсаалтаас 16 суудал авлаа. Ингэснээр нийт 126 суудлаас АН нийт 42 гишүүнтэй болж, парламентын 33 хувийг эзлэхээр болж байна.
Мандат хуваарилалтын гол эрх мэдлийг АН-д Л.Гантөмөр атгасан дүртэй ч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын эсрэгцсэн нөлөөлөл асар өндөр байв.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Засгийн газарт хамтрах, парламент дахь бүлгээ өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх өргийн тооцоолол хийж, өөрөө хойт бүсэд нэр дэвшсэн юм.
Тойргийн мандатаас харахад, Х.Баттулгын талд С.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нарын голлох дүрүүд ялалт байгууллаа. Жагсаалтаас Ө.Шижир, Г.Очирбат тэргүүтэй дүрүүдийг Х.Баттулгын талд нэрлэж болно.
Ерөнхий дүнгээрээ Х.Баттулгын сойсон дүрүүд тойрогт ихэвчлэн ялалт байгуулсан бол Ц.Элбэгдоржийн талаас жагсаалтын дэслэлүүд өндөр авахаар байна. АН-ын дарга Л.Гантөмөр жагсаалтаа тэргүүлсэн учир УИХ дахь намын бүлгээ ахлах боломжтой дүр юм.
Нийт 126 гишүүн бүхий парламентад МАК-ийн төлөөлөл болж, Н.Номтойбаяр суух бол ИЗНН-аас нөлөөлөгч М.Нарантуяа гишүүн болж байна.
Хоёр удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, нийт 63-65 суудал авч байсан бол энэ удаа олон нийт хүчтэй сөрөг хүчний харьцааг эрх баригчдад үүсгэж өгснөөрөө ихээхэн онцлог юм. МАН 68 суудалтай хэдий ч 42 гишүүнтэй АН-ын хяналт дор Засгийн газраа байгуулж, хотоо удирдах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН н МИСС ХЕРО ОВОГТ АНУЖИН ИЙНХҮҮ ЧАД ОЮУНЭРДЭНЭ САНБЭЙСИЙН ХҮРЭЭ РҮҮ ХӨТӨЛЖ АВААЧААД ТУГ ТАХИЧИХЛАА .БАЯРТАЙ ХҮҮХЭН ГУАЙ ИЙНХҮҮ ИХ УЛС ТӨРД ЦЭГ ТАВИЛАА ГОНГИНУУР ОЮУНЧИМЭГ ОДОО ЭРГЭЭД ПАРЛАМЕНТЫН СЭТГҮҮЛЧЭЭ ХИЙ ӨНӨРБОЛОР СОЛОНГОС РУУГАА ЯВ Ч.ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГА ХУГА ЧААЛАА С.ЭРДЭНЭ ОДОО УЛС ТӨРӨӨ ОРХИ ӨНӨӨДӨР ЖААХАН АРХИ УУДАА АНД МИНЬ ДАРАЛТНЫХАА ЭМИЙГ САЙН УУГААРАЙ ДОРНО ЗҮГЭЭС НАР МАНДАЖ ХЭНТИЙГЭЭС ОЮУНЭРДЭНЭ ИРЛЭЭ ЖЕНКО ЧИ АЯИАЙХАН БАЙГААРАЙ НААД ХЭДЭН ЭРГҮҮНҮҮДЭЭ ХЭМЖЭЭНД НЬ БАРИАРАЙ ГАНТӨМӨРИЙН АРХИЙГ БАГА УУЛГААРАЙ .С.БАЯРЦОГТ ТАЛХАА САЙН ХАТАА ОДОО ҮЛДСЭН АМЬДРАЛАА ШОРОНД ӨНГӨРӨӨХ НЬ ЭЛБЭГДОРЖТОНГИЙН ХОНГИЛЫГ ХҮҮК ЧИ НУРАА ТЭРИЙГ АЦРААД ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД НАМБАР ВАНГИЙН БАЙСАН ӨРӨӨНД ХИЙЖ АМЬДРАЛ ҮЗҮҮЛ АРД ТҮМЭН СОНГОЛТОО ХИЙЛЭЭ УААХ ХОРЖИЙЛОО УХААНТ МЭРГЭН АРДДАА БАЯРАЛЛАА
чи маш зөв дүгнэж айхтар уха�##�аг гарцаагүй биелүүлэх шаардлагатай зөвлөгөө өглөө Оюун-Эрдэнэ Сү.Батболд.Ч.Хүрэлбаатар гэсэн хоёр ГИЕЭНА/Африкийн махчин муухай амьтан/-ээс с�##�ж уртаар амьсгаа авах шиг боллоо. Тооноор орж ирсэн Номтойбаяр шүдний өвчин болж магад. гэхдээ эвийг нь олж хөөргөс хийж байгаад Элбэгдоржийн асуудлыг шийдэх үед хамтруулан Цагаансуваргаа авах хэрэгтэй. МАН-АН хонгил байгуулж худ�##�дагдсан хэдэн шүүгч Соёомбо-Эрдэнэ. Цогт.Алдар,Эрдэнэб�##�сүрэн,Хосбаяр,Дашцэрэн гэх мэт хонгилын шүүгч нарыг хонгилоор чирэх хэрэгтэй Н.Алтанхуяг,Х.Баттулга хоёр санаачлан асуудлыг босгоно биз. Харин Баттулга энд нохойтохгүй шудрага оролцоорой.Баярцогт оффшорт нуусан 48 сая ам доллараа монголдоо авчирч хура�##�гаад 10 жилийнхээ томилолтыг авч хэл амгүй хөл амар амьдрах нь зөв байхөө. Одоо парламент асар өндөр боловсролтой гишүүдээс бүрдсэн учир ёс жудагтай,соёлтой хүмүүс шиг хэрүүл,тэмцэлгүй харилцан биенээ хүндэлж асуудлаа хэлэлцэж явна гэдэг ойлгомжтой. Амжилт хүсье
Муу бичиж буруу дүгнэж.аргагү улс төо мдэхгү сэтгүүлч.хүрэлсзхээм аажимдх оюун эрдэнэ рү хүмүүс нь шилжнэ шү хө гм
Myadagbadmaa erunhiilugchiin zuvluh Bum-Ochir orson shuu
Танкны үлгэр үхгэжилждээ
МАН ын өлөнгүүдийн
Энэ Оюук маань ер нь Женкогийн хүүхэлдэй юм биш үү. Засгийн газраа АН тай хамтран байгуулж Шижир гэх шадар сайдтай болоод дараагийн МАНАН гийн урт хонгилийг барих ажилдаа шуудрах буй за
МАН одоо уха�##�аг байх цаг ирсэн дээ одоо идэж уухгүй шиг эдийн засгийг өөд татв�##� хүмүүс дэмжинэ үгүй бол бол үүрд баяртай болно шүү
Хотгор шанагагүй УИХ гоё харагдаж байэа
АН-ын дарга Гантөмөр Жагса�##�таар нэр дэвшиж гарч ирсэн бол Женко Баттулга Хөвсгөл, Орхон, Булган өрсөлдөж 1-ээр гарч ирсэн иэгхээр АН-ын Бүлгийг Баттулга удмрдах ёстой,
Баттулгыг яаж ч харлуулсан гараад ирэх юмаа! З�##�ьтай хүүр шүү!
ГХЯны сайдаа сольж, арай чад�##�тай, мэдлэг боловсрол сайтай жинхэнэ дипломатч хүнээ томилооч ээ. тухайлб�##�, Цогтбаатар, Мөнх -Оргил болон дипломатчаар дээд боловсрол эзэмшсэн чадвартай хүнээ тавиач ээ. Яамаар дүүрэн л байгаа биз дээ. Тэр элчин сайд гээд байгаа Батцэцэг гэгчийн дүүгийн нөхөр аялагч Ө. Батбаяраа солиоч ээ. Үнэхээр ичмээр байна.