Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хар машины дүнг гараар тоолох хяналтын тооллогын хариу гараагүй байна

Өмнөх сонгуулиудаар сонгогдсон хэсэгт хяналтын тооллого хийдэг байсан. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт саналын хуудсыг 100 хувь гараар (хяналтын тооллого) нэг бүрчлэн хийж буй. Тодруулбал, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг гар тооллогоор баталгаажуулах юм.

СЕХ "Хяналтын тооллогын нэгдсэн дүн гараагүй байгаа бөгөөд гар тооллого санал хураалт дууссанаас хойш тасралтгүй үргэлжилж байна" гэлээ.

Дүн гарсны дараа СЕХ-ноос 14.00 цагаас мэдээлэл хийхээр товлон зарлаад байна.

Урьдчилсан дүнгээр, нам эвслүүдийн саналд өгсөн саналыг хувьчилж, одоогоор МАН-ын эхний 18, АН-ын эхний 16, ХҮН-ын найм болон ҮЭ, ИЗНН-аас тус бүр эхний дөрвөн нэр дэвшигч багтах тооцооллыг хийгээд байна. Харин 13 тойргийн 78 мандатаас МАН 50, АН 26, ХҮН нам 2 суудал аваад буй. Ингэснээр МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудалтай болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2024 09:41

гараар тоолох байсан юм бол хар машин гэж үргүй зард�##� яах гэж гаргасан юм бэ???

Холбоотой мэдээ

Back to top button