Нийгэм мэдээ

Өнөөдөр 09:00 цагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал өмгөөлөгчгүйгээр дахин хуралдана

Өнөөдөр /2024.07.19/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал дахин өмгөөлөгчгүйгээр хуралдана.

Өчигдөр /2024.07.18/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал найман цаг үргэлжилсэн юм. Тэрбээр олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн болон төрийн нууцад халдсан гэх гурван үндэслэлээр шалгагдаж буй.

Гэхдээ уг гурван хэрэгт гурван өөр өмгөөлөгчтэй байсан хэдий ч өнөөдрийн хуралдаанд нэг өмгөөлөгч нь ирж оролцох боломжтой байсан юм. Иймээс өчигдрийн хурлыг Н.Өнөрцэцэг хойшлуулах хүсэлтийг шүүхийн байгууллагынханд тавьсан хэдий ч хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Ингэснээр өнөөдрийн шүүх хуралд ямар ч өмгөөлөгчгүйгээр оролцов. Өнөөдөр 09:00 цагт дахин хуралдах хэдий ч мөн адил өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ӨНӨРЦЭЦЭГЭЭ МИНИЙ ДҮҮД ХОТ ЗОХИСОНГҮЙ НЭГ ХУДАГТ СУУЛАА ЭЛДВЭЭРЭЭ ХЭЛҮҮЛЛЭЭ ОДОО ЗҮГЭЭР Л ТӨРӨЛХ АЙМАГТАА БҮҮР СУМАНДАА ОЧООД ХЭДЭН МАЛ МАЛЛААД САЙХАН АМЬДАР ОДОО ЧИНИЙ СӨРСӨН ЭНЭ ДЭГЛЭМ БҮҮР ХҮЧИРХЭГ ЧАМАЙГ ГАНЦ ҮЛЭЭХЭД ЧИ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛОХОД БЭЛЭН БОЛЛОО.ҮГЭНД ОРООРОЙ ЗА ААВ ЭЭЖИЙГЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ИНГЭЖ Л НЭГ БАЯРЛУУЛ ЧИ УГААСАА ХОНЬЧИН СААЛЬЧИН ДҮРТЭЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭМЭГТЭЙ АМЖИЛТ ДҮҮ

Зочин
Зочин
Reply to  иргэн

Яах нь вэ, эмэгтэй хүнийг доромжил гэж хэн эрх өгөө вэ,
Эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зоригтой дуугарч нийгэмд бугшиад байгаа олон асуудлыг Эрчүүд дуугарч чадаагүй байхад дуугарсан сайн сэтгүүлч гэж үзэж дэмжиж байна. Яахав мэдээж ажил хийгээд явахад алдаа дутагдал байдаг. Харин шударга талаа баримтлаад Өмгөөлөгчийг нь оруулсан дээр байхаа ямар ч хэрэг бай өмгөөлөгчтэй байдаг.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Уг нь цэцэрхээд байгаа чиний миний мэдэх эрхийн төлөө чамайг чацга царайлаад өөрийнхөө хар толгой утсан чинээн улаан голоо хамгаалж дуугарч чадахгүй байхаар чинь энэ хөөрхий бүсгүй нийгэмд эрх баригчид шүүх хүчний байгууллагынханы үнэн нүүр царайг илчлээд ийм байдалтай болж чам мэтийн бэртэгчингүүдэд тавлуулаад сууж байгаа юум

тогтох
тогтох

Шүүх хуралтай өчнөөн л хүн байгааш дээ зөвхөн үүнд шүүх үйлчлэх ёстой юмуу Өнөрөө гэж шантааж хэрэгт орохгүй намын хамгаалалтад орох гэж мөнч ядлаа даа ийм балай авгай нараас салж байж монгол хөгжинө шүү өрөвдүүлэх тактик одоо хоцрогдсон.

Зочин
Зочин

Сэтгүүлзүйн ёс зүйг мартаж болохгүй. Микрофон бариад хүнээс асуух эрх бга бол нөгөө хүнд хариулахгүй бх эрх бас бга. Та микрофон бариад байцаагч адил аашилж болохгүй

Зочин
Зочин

Сүүлийн хэдэн жил арай л байсын. Уйлах хүүхдийн хошного урьд өдрөө умалзана гэж энэдээ! Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй биздээ! Хэнийг буруутгаад байгаа юм?

зочин
зочин

Шүүх хурал тоглоом биш шүү, бараг сарын өмнө зарласан хуралд оролцохгүй байна гэдэг өмгөөлөгчийн шууд буруутай үйлдэл энэ нэг юм хэлээд байна уу?

Дэл
Дэл

Хурдан шүүгээд өг гээд байсан биздээ одоо хойшуулмаар гээд байх юмаа ийм олон ааштай байж болдоггүй юм

Зочинр
Зочинр

шүүхэд нөлөөлөх гэж илт оролдож байна энэ нь хүндрүүлсэн хорих ял авдаг юм даа олон хавар нэгэндээ гэж цаг нь болжээ

Зочин
Зочин

Юу ч хийсэн байж мэдэх зальдагч олоон тролл тэжээдэг их л баян бөгсөө үнлэгч Үнэрээ гэж

Иргэн
Иргэн

ӨМГӨӨЛӨГЧГҮЙ хурал гэж байдаг юм уу?Хурлыг ил тод явуулмаар байна.Монголд олон юм нуух юмаа.

Иргэн
Иргэн

Шүүх хурлыг ил тод нийтэд харуулах ёстой.Хаалттай явуулбал нь их но- той ,иргэдээс нуух юм байна гэж ойлгогдоод байна.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Мөнгөний эх үүсвэр нь мэдэгдээд эхэлсэн үү. Хятадууд биш байгаасай, хөөрхий. Фб гээр яваад байгаа цуурхал бас биш л байгаасай

Зочин
Зочин

Өнөрөө зоригтой бгаарай үнэнийг илчилж хэлж чаддаг монгол хүн цөөрсөөр бгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button