Улс төрийн мэдээ

МАН-ын УЗ 8.30 цагт хуралдаж, хамтарсан ЗГ байгуулах эсэхээ шийднэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.02/ өглөөний 08.30 цагт Төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд хуралдахаар товложээ.

Хуралдаанаар парламентад суудал авсан АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах эсэхээ шийднэ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилох вэ гэдгээ ярилцаж, тохирох аж.

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улирааж, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгох нь тодорхой болчхоод буй. Харин бүлгийн даргаар С.Бямбацогтын нэр дуулдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2024 08:31

Гишүүд хамтрахыг дэмжихгүй байв�##� яанаа.

Холбоотой мэдээ

Back to top button