Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ хоёр өдрийн дотор Украины дөрвөн тосгоныг эзэлсэн гэж мэдэгдлээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргүүд нь хоёр өдрийн дотор дөрвөн Украины тосгоныг эзэлж авсан гэж мэдэгджээ.

Тодруулбал тус яам албан ёсны Телеграм хуудас дээрээ ням /2024.06.30/ болон даваа гарагт /2024.07.01/ Харьков мужийн Степова Новоселивка, зүүн бүсийн Донецк муж дахь Новоолександривка, Новопокровский, Спирне тосгоныг хяналтдаа авсан гэсэн юм.

Харин “Deep State” нэртэй Украины дайны блогоос гаргасан газрын зураг Степова Новоселивкаг Украины хяналтад байсаар байгаа гэж харуулсан бол Спирне тосгоныг хоёр хүчний хооронд хуваагдсан гэж дүрсэлжээ.

Новопокровский, Новоолександривка тосгон нь Авдеевка хотоос зүү хойд бүсэд оршддог. Авдеевка хотыг ОХУ-ын арми хоёрдугаар сард хяналтдаа авсан.

Үүний дараа ОХУ-ын Донецк муж болон зүүн фронт дахь довтолгоо эрчимжсэн. Хэдийгээр Украины хүчин Авдеевкагийн дараах довтолгоог удаашруулж чадсан ч Москва бага багаар ахиц гаргасаар байгаа юм.

ОХУ-ын эрх баригчид бага багаар ахиц гаргаж буй урт хугацааны стратегиа хадгалахаар шийдсэн бололтой.

Энэ талаар “Institute for the Study of War” тинк танк ням гарагт /2024.06.30/ “Путин ОХУ-ын арми аажим аажмаар ахиц дэвшил гаргах байдлаар ялах онолыг боловсруулсан” гэж бичжээ.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2024 12:52

Тосгодыг олон хоног байлдаж эзэлсэн болдог юм шиг байгаам. Тэгээд маргааш нь буцаагаад �##�дчихдаг юм шиг байгаам

Хуучны коммунист
Хуучны коммунист
7 сар 2, 2024 15:25

Одоо ч цуст түрэмгийлэл үйлдэх бодлого оролдлого зөвхөн коммунист соци�##�истуудаас л гардаг болсон бна даа !

Зочин
Зочин
7 сар 2, 2024 15:38

Эзэнгүй тосгоныг хэдэн сар ухнадаж байж эзэлдэг арми Оросынх

Хариулт
Хариулт
7 сар 2, 2024 22:18
Reply to  Зочин

УКРНАЦИСТУУД өөрсдийн хот тосгонуудад хаяж эзүйрүүлээд байгаа шүү Орохоос ондоо зам �##�га

Холбоотой мэдээ

Back to top button