Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: Трамп дайныг 24 цагийн дотор зогсоож чадахгүй

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп хэрвээ дахин сонгогдвол ОХУ, Украины хооронд үүссэн дайныг нэг өдрийн дотор зогсоож чадна гэж хэд хэдэн удаа хэлж байсан.

Тэгвэл ОХУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Василий Небензиа түүнийг дайныг зогсоо чадахгүй гэж хэлжээ.

Даваа гарагт /2024.07.01/ сэтгүүлчид түүнээс Трампын хэлсэн үгэнд хариу өгөхийг асуусан байна. Үүнд Небензиа “Украины хямралыг нэг өдрийн дотор шийдвэрлэх боломжгүй” гэж хариулсан юм.

Небензиа Орос, Украины дайн 2022 оны дөрөвдүгээр сард Истанбул хотноо болсон уулзалтаар өндөрлөхөд маш ойрхон байсан гэж нэмж хэлсэн байна.

Тэрбээр тус хэлэлцээрт саад болж, тэмцсээр байх хэрэгтэй гэж Киевт зөвлөсөн Украины барууны дэмжигчдийг Истанбулын энхийн гэрээг бүтэлгүйтэхэд хүргэсэн хэмээн буруутгажээ.

2023 оны тавдугаар сард Трамп “Оросууд, украинчууд үхэж байна. Хүний амь үрэгдэхийг зогсоосой гэж хүсэж байна. Би зогсооно. Би үүнийг 24 цагийн дотор зогсооно” гэсэн байдаг.

Мөн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.06.27/ Трамп Байдентай мэтгэлцэх үедээ “Хэрвээ бид Путиний хүндэлдэг, жинхэнэ ерөнхийлөгчтэй байсан бол Путин хэзээ ч Украины руу халдахгүй байсан” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
7 сар 2, 2024 17:44

Трамп ер нь сарын дотор дайныг зогсоож чадах байх. АНУ-аас Украйнд мөнгө, зэвсэг нийлүүлэхгүй.

Трап бүгдийг хүндэлдэг
Трап бүгдийг хүндэлдэг
7 сар 3, 2024 12:00

Трамп ерөнхийлөгч бүгдийг хүндэлдэг нэгэн тул дайныг зогсоож чадна. Энхтайван тогтоохоор ирсэн да�##�гавартай шүү дээ энэ дэлхийд. Тиймээс л заав�##� АНУ-н ерөнхийлөгч болох ёстой. Дэлхийд хамгийн их зэвсэг зардаг АНУ-н ерөнхийлөгч нь энхтайванч хүн болж байж л бие биенээ хядахыг, тэр дайнд нь гэмгүй хүмүүс аймшигтайгаар үхэх, тамлуулах, дээрэмдүүлэх, хүчирхийлүүлэхийг зогсооно.

Холбоотой мэдээ

Back to top button