Нийгэм ярилцлагаЭРҮҮЛ МЭНД

Иогийн багш Б.Туул: Эрэгтэйчүүд аарцаг ёроолын булчиндаа анхаарснаар тестостерон даавар тэнцвэрждэг

Иогийн тухай ойлголт хүн бүрт харилцан адилгүй сэтгэгдэл төрүүлдэг. Зарим нь би үүнийг хэзээ ч хийж чадахгүй болов уу гэж боддог байхад нөгөө нь хичээгээд хичээллээд иогийн сайн сайхныг мэдрэх хүсэлтэй яваа.

Манай улсад иог сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, төрөл хэлбэр нь олширч байна. Жишээ нь, иони иог буюу эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчинг чангалж, эрт цэвэршилт, шээс задгайрлаас сэргийлэх зэрэг нийтлэг асуудлуудыг “эмчилдэг” нэгэн иогийн төрөл трэнд болоод байна.

Бид энэ удаад боловсролын удирдлагын докторант, сэтгэлзүйч, найруулагч, “Бадамлянхуа йога” төвийг үүсгэн байгуулагч, хатха иог, халуун иог, агаарын иог, ионы өндөгтэй иог, нүүрний иогийн super trainer багш Б. Туултай ярилцлаа.

-Сэтгэлийн блок буюу гэнэтийн авсан траума, айдас, цочрол, буруутай мэдрэмж, ичгэвтэр байдал аарцагны хөндийд бөөгнөрч гацдаг-

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд иони иогаар хичээллэх нь трэнд болж байна. Та иони иогийн мэргэшсэн багшийн хувьд илүү сайн ойлголтыг өгөөч?
-Иони иог дэлхий дахинаа яг одоо танигдаж, эрчимтэй дэлгэрч буй төрөл. Ер нь бол иогийн үндсэн уламжлал нь хатха иог бөгөөд иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй. Өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс иогийн янз бүрийн төрлөөр хичээллэж тодорхой өвчнийг анагаах, эрүүлжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болж залуужих гэх мэт үр дүнд хүрч байна. Иони иог бол энэ олон төрлийн л нэг нь.
Иони гэдэг нь эмэгтэй хүний умай гэсэн утгатай санскрит үг. Ариун орон зай, амьдралын эх үүсвэр гэж орчуулагддаг. Иони иогийг эрт дээр үед язгууртан дээдэс, хааны хатад, татвар эмс эмэгтэйлэг ихэмсэг байдлаа алдахгүй урт удаан хугацаанд хадгалах, хөгширөхгүйн тулд энэ дасгалуудыг хийдэг байсан гэдэг. Лам нар хүртэл номоо бясалгаж байхдаа умалзуулах дасгал, умалзуулах бясалгал гэж одоогийн аарцаг ёроолын булчин чангалах (кегель) дасгалыг хийдэг байсан гэж байгаа. Хятадын хааны хатад, татвар эмс өндөг хэлбэртэй чулууг үтрээнд хийж булчингаараа дээш доош гүйлгэж, чангалж суллаж дасгалжуулдаг байсан гэж 5000 жилийн өмнөх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэр нь өнөөдрийн бид нарын хичээллэх болсон иони өндөгтэй иог юм.
Стресс бухимдлаас үүссэн булчин чангарал, энергийн блокуудыг хүзүү нурууны хэсэгт болон аарцаг ташааны хавьцаа илүү их төвлөрч нуугддаг гэж үздэг. Хүний сэтгэлийн блок буюу гэнэтийн авсан траума, айдас, цочрол, буруутай мэдрэмж, ичгэвтэр байдал аарцагны хөндийд бөөгнөрч гацдаг. Тэр нь маш олон олон жилээр хүнийг дотроос нь идэж хэмлэж гэмтээдэг. Тиймээс сүүлийн үед иони иог, эмэгтэйчүүдэд зориулсан иогийг сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулж иймэрхүү энергийн блокийг арилгах, аарцагны сэгсрэх хөдөлгөөнүүдийг түлхүү оруулдаг болсон. Мөн блок тайлагдаж байгаа үед уйлах, орилох, хашгирах гэх мэтээр хоолой дээр тээглээд байгаа, сэтгэл дотор оршоод байгаа сөрөг энергүүд дуу хоолойгоор дамжуулагдан чөлөөлөгддөг байна. Иони иог хийж эхэлснээр энэ бүх сөрөг сэтгэл мэдрэмжээс ангижирч, сэтгэл санаа тайвширч аз жаргалтай болдог.
Түүнчлэн энергийн долоон хүрдний эхний хоёр хүрд буюу үндэс хүрд (умдаг яс ахар сүүлийг холбосон хэсэгт байрладаг бөгөөд бөөрний дээд булчирхайтай холбогддог), хувилгаан хүрд (хүйснээс доош хоёр хуруу зайд байрладаг бөгөөд эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний түрүү булчирхайтай холбогддог) -ний энерги тэнцвэржиж, хамаарагддаг эд эрхтэний үйл ажиллагааг дэмждэг чухал ач холбогдолтой.

-Иони иог гэхээр ямар дасгал хийдэг вэ? Хүмүүс үзээгүй байж хэцүү байх гээд шантарчихдаг учраас ингэж асууж байна л даа.
-Өөрийн иони дээрээ төвлөрөн хүсэл тачаалын мэдрэмжийг сэрээсэн иогийн байрлалуудыг гүн амьсгалтайгаа мөн аарцаг ёроолын булчинтайгаа хослуулан хийх дасгалжуулалтыг иони иог гэж хэлж байгаа юм. Хэрэв үтрээндээ иони өндөг хийчихвэл иони өндөгтэй иог болчихно. Эмэгтэй хүн өөрийн төрөлх эмэгтэйлэг мөн чанартаа нэгдэж, нээж өөрийн өвөрмөц, онцгой мэдрэмжээ сэргээх нь иони иогийн гол зорилго оршдог.
Иони иога бол орчин үеийн төрөл гэхдээ иони дасгалжуулалт бол маш эртний мэдлэг гэдгийг түрүүн хэлсэн. Харин сүүлд эмэгтэйчүүдийн эмч Кегель 1940 өөд оны үед хүний аарцаг ёроолын булчин их чухал бөгөөд энэ булчинг идэвхитэй ажиллуулснаар сексийн тааламжтай байдлыг бий болгож, нөхөн үржихүйн эд эрхтнийг үйл ажиллагааг дэмждэг юм байна гэж нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Өөрөөр хэлбэл иони иог гэх эртний мэдлэгийг орчин цагийн анагаах ухаан баталгаажуулан түгээсэн. Тиймээс Кегелийн дасгал гэж ихэвчлэн ярьдаг ч угтаа бол нэг л ойлголт.

Иони иог эмэгтэй энергийг дэмжиж, нөхөн үржихүйн эд эрхтнийг залуужуулах, шээс задгайрлыг анагаах, үтрээний булчинг чанга бариу болгох, аарцаг орчмын цусны эргэлт мэдрэлийн судлын хангамжийг сайжруулах, эрт цэвэршилтийг зохицуулах, төрөлтийн дараах бие махбодийн нөхөн сэргээлтийг дэмжих увидастай бөгөөд хатха иогийн үндсэн байрлалууд, аарцаг ташаа нээх сунгалтын дасгал, А Б суултын бэлтгэл, халаалтын дасгалуудыг түлхүү хослуулж хийдэг.
Хамгийн гол нь аарцагны хэсгийн блокийг арилгах энергийн урсгалыг сайжруулах тусгай нэмэлт дасгалуудтай бөгөөд ташаа сэгсрэх, тойргоор эргүүлэх хөдөлгөөн түлхүү эзэлдэг. Сүүлийн үед иони иогийг олон төрлөөр баяжуулж баялаг болгож байгаа нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, эерэг үр дүн гарч байгаа. 2 жилийн өмнө эмэгтэйчүүдийн дунд иони иог хэрхэн сэтгэл зүйд нөлөөлдөг, стрессийг буулгадаг талаар судалгаа хийсэн. Нийт 50 орчим эмэгтэйг судалгаанд хамруулж, иони иогоор 2 сар тууштай хичээллэсэн эмэгтэйчүүд 80-90 хувь нь 40-иар стрессийн түвшин буурсан гэсэн үзүүлэлт гарч би дипломоо амжилттай хамгаалж байлаа.
-Иони иогийг хэн хийвэл илүү тохиромжтой вэ?
-Нас биенд хүртэл хүн бүрт зориулагдсан бөгөөд эмэгтэй хүн сексийн харилцаанд орж эхэлсэн цагаас эхлээд хийж болно. Хүмүүс хөгшрөлтийг нүүрнээсээ эхэлдэг гээд зөвхөн нүүрэндээ анхаараад арчлаад, арьсаа татуулаад байдаг. Яг үнэндээ бид хөл, тулгуур эрхтэн, нөхөн үржихүйн эрхтэндээ хамгийн түрүүнд анхаарал тавих хэрэгтэй. Учир нь хөгшрөлт нүүрний хэсгээс бус доороосоо нөхөн үржихүйн эд эрхтнээс эхэлдэг гэж үздэг. Нээх гоё гөлгөр толигор нүүртэй ч явдлыг нь анзаарвал хөгшин гэдгийг нь амархан илтгэчихнэ шүү дээ. Нас явах тусам хөл, гуя, өгзөгний том булчинг дасгалжуулснаар хөдөлгөөний хурд идэвхижиж, тэнцвэр сайжирч, үе холбоосууд бэхжиж, цаашлаад дааврууд тэнцвэрждэг.

-Нэг минутад 15 удаа амьсгалаа авч гаргадаг бол 100 насална, харин 18 удаа бол 84 насална-

-Иог хийхэд амьсгалын дасгал маш чухал гэдэг. Бид иог хийснээр ямар мэдлэг, чадамжтай болох вэ?
-Иог яагаад дэлхий дахинаа ингэж эрчимтэй хөгжиж байна вэ гэхээр стрессийг даван туулах хамгийн сонгодог арга болчихлоо. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийд иогоор хичээллэгсэдийн тоо 63 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Орчин үеийн энэ завгүй амьдрал дунд хүмүүс дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөртэйгөө нэгдэж чадахгүй явсаар нэг л өдөр маш олон асуудалтай нүүр тулдаг. Ийм үед иогоор хичээллэснээр өөрийгөө ажиглах боломжийг өөртөө олгож, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ухаарч, амьдралынхаа бүхий л тал дээр бүрэн ухамсартай, хариуцлагатай байх боломжийг олгодог. Иог бол амьсгалаас эхэлнэ. Амьсгалын техник оролцоогүй л бол иог биш шүү дээ. Зөв амьсгахгүй бол иог хийж байна гэж бодох ч хэрэггүй. Та амьсгал дээрээ төвлөрөөд тавхан удаа хэвлий рүүгээ оруулаад гүн амьсгалаад үзэхэд сэтгэл санаандаа ямар өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ. Тэгэхэд нэг цаг гучин минутын турш гүн амьсгалыг иогтой хослуулаад хийгээд үзэхэд асар их өөрчлөлт дэвшил анзаарнаа даа. Нийтлэгээрээ бид маш богинохон амьсгалж байна. Хэдий чинээгээр та гүн амьсгалж чадна төдий хэмжээгээр таны амьдрал чанартай урт байна гэж үздэг. Хүн нэг минутад дунджаар 15 удаа амьсгалаа авч гаргадаг бол 100 насална. Харин 18 буюу гурван тоогоор нэмэгдэхэд л 84 насална гэж иогийн сударт тэмдэглэсэн байдаг. Гуравхан амьсгал дээр л гэхэд ийм өөрчлөлт гарна. Биеийн цэвэрлэгээ ч мөн амьсгалаар хийгддэг.
-Хүмүүс иогийн багш нарын нэг зураг харчхаад би ингэж чадахгүй юм чинь гэж боддог?
-Саяхан бид олон улсын иогийн өдрийг тэмдэглэлээ. Тэр үед “Бадамлянхуа йога” төвийн багш 67 настай П.Алимаа иогийн хүнд асанаг хийж, үзүүлбэр үзүүлсэн. Толгой дээрээ зогсож, А Б сууж, гар дээрээ тогтсон. Хүний бие организм өөрөө маш ухаантай. Бид нар яаж л бол яаж бие махбодыг сэргээж, удирдаж, хэдэн настай ч байсан өөрчлөх боломжтой гэдгийг манай багш харуулсан. Та олон жил хөдөлгөөнгүй байсан бол мэдээж илүү цаг хугацаа хэрэгтэй. Хэдий нас залуу хичээллэж эхэлнэ төдий чинээгээр бага хугацаа зарцуулна. Хүн болгоны бие өөрчлөгдөх нөхөн сэргээгдэх бүрэн боломжтой.
-Хүний нас иог хийж эхэлсэн үе дээрээ зогсдог гэж ярьдаг?
-Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хэдэн настайгаас иог хийж эхэлнэ тэр насан дээр биологийн нас зогсдог гэж үздэг. Хүмүүс за ийм юм гэж юу байдгийн гэх нь бий. Гэвч амьдрал дээр яг батлагддаг. Би ч гэсэн өөрийнхөө 10 жилийн өмнөх зурагтайгаа өөрийгөө харьцуулаад харахад яг л ижилхэн байгаад байна лээ. Пэйж дээрээ нийтэд харамгүй харуулж, хуваалцдаг шүү.
-Та өөрийнхөө үүсгэн байгуулсан иог төвийг танилцуулаач?
“Бадамлянхуа йога” төв үүсгэн байгуулагдаад 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд хатха иог, агаарын болон зөөлөн иог, жирэмсний иог, нурууны болон үе мөчний асуудалтай хүмүүст зориулсан иог, нүүрний иог, иони иог, эрэгтэйчүүдийн иог, мульт иог, бие биелгээ иог, belly dance хослосон иог гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг. Манай төв туршлагатай, олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн 15 орчим багштай.
Энэ удаад шинээр нээж байгаа мульти иог буюу олон төрлийн иогийг нэг дор оруулсан сургалтаа онцолмоор байна. Бүх төрлийг нэг дор цогцлоогоод долоодугаар сарын сүүлээр онлайн хэлбэрээр явуулж эхэлнэ. Хүмүүс би хатха иогд явсан одоо нүүрний бас иони иогд явмаар байна гэдэг. Яг ийм зорилготой хүмүүсийнхээ цаг завыг хэмнээд энэ ангийг нээж байгаа юм.
-Эрэгтэйчүүдэд зориулсан сургалтын тухай асуумаар санагдлаа?
-Эрэгтэйчүүдэд зориулсан иогийн хичээлийг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан. Одоо наадмын дараа удахгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эрчүүд аарцаг ёроолын булчиндаа маш сайн анхаарах хэрэгтэй. Ингэснээр нөхөн үржихүйн эд эрхтэн түрүү булчирхайн үйл ажиллагаа дэмжигдэж, гармон тэнцвэржиж, тестостерон даавар нэмэгдэнэ. Эрчүүдийн ангид хүчний болон сунгалтын дасгалуудыг аарцаг ёроолын булчингийн дасгалжуулалттай хослуулан хийдэг. Тестостерон дааврыг буулгадаг гол хүчин зүйл нь мэдээж стресс. Эрчүүд иог хийгээд эхлэхээр стресс нь буурч, сэтгэл санаа өөдрөг, амьдралдаа идэвхитэй, ажлын бүтээмж сайтай, эерэг сайхан үр дүнг мэдэрдэг.
-Эцэст нь та хүмүүсийн хамгийн нийтлэг асуудаг болон буруу ойлголттой явдаг сэдвээр мэдээлэл өгөөч?
-Хүмүүс би хэд хоноод өөрчлөлтөө мэдрэх вэ? гэж асуудаг. Энэ нь тухайн хүний бие махбодийн онцлогоос шалтгаалдаг зүйл. Зарим хүн 14 хоног яваад би үнэхээр гоё болж байгаагаа мэдэрч байна гэдэг. Нийтлэгээрээ иогоор хичээллээд эхлэхээр аз жаргалын даавар ялгараад сэтгэл санаа өөдрөг, ядрахгүй сэргэлэн цовоо бас нойрны чанар сайжирч, 2 долоо хоногт үр дүн мэдрэгдэж эхэлдэг. Зүрх судасны өвчин,стресс, нойргүйдэл, хоол боловсруулах эд эрхтэний өвчлөл, үе мөчний асуудлууд, эрт цэвэршилт гэх мэт тоо томшгүй олон тооны өвчин иогоор эдгэсэн түүхүүд бий.
Иони иог хийснээр сексийн мэдрэмж буурч эмэгтэйлэг шинж чанараа алдахаас сэргийлэхээс гадна таргалалалтыг хүртэл зохицуулах бүтэн боломжтой. Юу ч хэрэглээд нэмэргүй байна гээд итгэл алдарчихсан эмэгтэй иони иог хийгээд галбиржиж, турж эхэлдэг. Цэвэршилт, үргүйдэл, суугаа ажлаас болсон цагаан мах эргэх зэрэг асуудлууд ч анагаагддаг. Үтрээний булчин суларч бэлгийн дур хүсэл сонирхолгүй болсон эмэгтэйчүүдэд өндөр үр дүнтэй. Эмэгтэй энерги нь дэмжигдээд эхлэхээр гормон нь тэнцвэржээд залуужиж, эмэгтэйлэг буюу гитарлаг галбирт ордог. Манайхан бас савны хий гэж их ярьдаг. Энэ бол яг үнэндээ булчин суларч байгаатай холбоотой.
Эцэстээ иог бол өөрөө өөрийгөө хайрлах хамгийн чухал арга юм. Яагаад гэвэл чи эрүүл, сэтгэл санаа амар амгалан байх юм бол чиний эргэн тойрны бүх зүйл амар амгалан бас аз жаргалтай байна. Өөрийгөө хайрлана гэдэг хувиа хичээнэ гэсэн үг биш юм шүү! Өөрөө зөв сайхан, эерэг, эрүүл байж бусдад бусдад төвөггүй амьдрах юм.
-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алимаа
Алимаа
2024-07-08 09:41

Цаг хугацаа амархан юм даа. бид хоёр 2015 онд иогийн багш болчихоод Туул маань Бадамлянхуа Йога төв өө нээж
Би төвдөө багшлана гээд үлдэж байлаа. Иога хийхэд айхтар хэрэглээ огт хэрэггүй юм даа. Ердөө хэн ч байсан эхэлж чадсан л бол тууштай, сэтгэлээсээ байхад үр дүн аяндаа ирдэг. Туул маань өөрийн гэсэн ондоошсон орон зайг тууштай байнга эрэлхийлж бий болгож бүтээж үр дүнг харуулж чаддаг нь мөн л тууштай байдгийн илрэл юм шүү. Хэн ч ямар ч хөдөлгөөн сонирхож болно. Гэхдээ эрүүл амьдрах ижилгүй ганц Жор бол иог юм шүү. Учир нь иог гэдэгт хөдөлгөөн амьсг�##� бяс�##�г�##� төвлөрөл цэвэрлэгээ эрүүл хооллолт амар амг�##�ан байд�##� гээд бүгд багтдаг нь гайх�##�тай.
Амжилт хүсье. Багш Алимаа

ZochinЗочин
ZochinЗочин
2024-07-20 23:20

Ene uiog emegteichuud olon ertei untah dontoi bolgdog hugshisen hoinoo ch er emiin ajild durtai bolgdogooroo trend bolh bgaa iog

Ebe
Ebe
2024-07-21 19:17

Bas 1 shaaaltuur n shaalaaa daa haha

Холбоотой мэдээ

Back to top button