Нийгэм мэдээ

ЭШ: Дундговь аймаг монгол хэлний шалгалтын үнэлгээгээр улсад тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2024.07.07/ дуусаж, дүнгээ олон нийтэд танилцуулж буй. Тэгвэл монгол хэлний шалгалтын үнэлгээгээр Дундговь аймаг тэргүүллээ.

Энэ жил Дундговь аймгийн 132 сурагч монгол хэлний хичээлээр шалгалт өгснөөс гурван хүүхэд 800 оноо авчээ. 

Тодруулбал, "Эрдмийн далай" сургуулийн 12б ангийн сурагч М.Дуламжав, "Цэгц билэг" сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном, 12б ангийн сурагч Х.Цээням нар 800 оноо авсан бөгөөд тэднийг "Цэгц билэг" сургуулийн монгол хэлний багш М.Ганбагана, "Эрдмийн далай" сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ц.Мөнгөнчимэг нар бэлтгэжээ. Дундговь аймгийн хэмжээнд 378 хүүхэд 12 дугаар ангиа төгсөж байгаагаас монгол хэлний шалгалтын дундаж үнэлгээгээр тус аймаг улсдаа тэргүүлээд байна.

Энэ жил ЭЕШ-ын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 33000 хүүхэд өгснөөс 83.8 хувь нь тэнцсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button