Бизнес мэдээ

ХХБ-ны 11 настай хадгаламж эзэмшигч ТАУН ХАУС-н эзнээр тодорлоо

ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт аяны эхний улирлын супер урамшууллын эзэн өнөөдөр тодорчээ. Уламжлал болгон жил бүр бэлэглэдэг ТАУН ХАУС-н эзнээр 11 настай хүү Б.Есүхэй тодорч Үндэсний их баяр наадмын өмнө ТАУН ХАУС-ынхаа түлхүүрээ гардан авлаа.

ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа мөнгөн урамшууллаар урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан 5 жилийн хугацаанд ТАВАН харилцагчийнхаа гал голомтыг бадраах, байр бэлэглэсэн. Тэгвэл өнөөдөр 6 дахь супер урамшууллын эзэндээ ТАУН ХАУС-аа өгч байгаа юм.

Б.Есүхэй /Супер азтан/: Хаус хожсон байна гээд хагас сайн өдөр банкнаас эмээ рүү залгасан. Эмээ бид 2 итгэж өгөөгүй. Тэгээд ээж банкны хүнтэй яриад лайв ухрааж үзээд миний нэр регистр гарч ирээд итгэсэн. Хадгаламж хийж өгсөн эмээдээ баярлалаа. Хайртай шүү.

Б.Цагаан /Супер азтан Б.Есүхэйгийн эмээ/: Үнэхээр үгээр хэлж чадамгүй баяртай байна. Би боловсролын салбарт 45 жил ажиллаад тэтгэвэртээ суусан багш хүн. Хүний амьдралд юу ч тохиолдох билээ гээд тэтгэвэрээсээ чадлынхаа хэмжээгээр 4 зээдээ хуримтлал хийдэг. ХХБ-ны хадгаламжийн аяныг үндэсний телевизийн цагийн хүрдээр үзээд хорооллын салбарт очиж хүүдээ хадгаламж нээсэн. Банкны ажилтан та сар бүр хийгээд байвал урамшууллын эрх нь үржигдээд супер урамшууллын тохиролд орно шүү гэж хэлж байсан. Тэгээд би чинь хүүгийнхээ хадгаламжийг таслахгүй юмсан, хүү нь өсөөд ирээдүйд хэрэгтэй, суперыг нь байг гэхэд 100,000₮ ч гэсэн хожчихвол гээд битүүхэн хараад л байсан юм. Гэтэл үнэхээр ийм том шагналыг нь авчихна гэж бодсонгүй. Би ийм том шагналууд өөр замаар л хүнд очдог байх гэж боддог байсан, үнэхээр үнэн юм байна. Хүүгийнхээ ирээдүйн төлөө тасралтгүй хуримтлуулна аа. Худалдаа Хөгжлийн Банкныхандаа баярлалаа.

Ийнхүү Хуримтлалтай Монгол-2024 аяны эхний улирлын супер урамшууллын эзэн Үндэсний их баяр наадмын өмнө тодорлоо.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯН нь энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд дүрэм урьдын адил  хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь НЭГЭЭС - ЗУРГАА дахин ҮРЖИГДЭЖ байгаа. Та бүхэн маань үргэлжлүүлэн аяндаа идэвхтэй оролцоорой.

Харилцагч та бүхэн ХХБ-ны өөрт ойр салбарт болон интернет банкаа ашиглан хугацаатай хадгаламжаа нээн урамшуулалт аянд хамрагдах боломжтой юм.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-09 12:32

хаусын тоогоо эмээч дээ юу ч хожихгүй хоёр жил боллоо үнэн гэхэд итгэхгүй л байна шүү

Зочин
Зочин
2024-07-09 16:33

Би банкаа солъсон нь зөв байна. ХХБ-д байхад суг�##�аанд цааш орох ч эрхгүй ажилчид нь байнга суг�##�аанд оролцох уу гэж асуухаар үгүй гэж хариулдаг байсан. Өөр банк руу шилжүүлтэл ажилчид нь асуухгүй тул би үгүй гэж хэлэхгүй шууд автоматаар суг�##�аанд оролцуулаад аз нь байв�##� хожно. Нэг хожил авсан. Тиймээс танил т�##�аараа хүнд тааруулдаг гэж бодож болохгүй. тийм биш. Шинэ банк маань хүү өндөртэй.

Зочин
Зочин
2024-07-14 21:15

танай төрсөн эгч л бна шдээ л...раа

Зочин
Зочин
2024-07-15 01:00

худлаа бхоо хамаатан садан танилдаа өгчдөг биз

Зочи
Зочи
2024-07-15 07:50

МУУСАЙН ЛУЙВАРЧИД

Холбоотой мэдээ

Back to top button