Баяр наадмын үеэр нийт нутгаар цаг агаар ямар байх вэ
Наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 8-17-ныг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Долдугаар сарын 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар агаарын температур хална.
Долдугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
Бороо:
- Долдугаар сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар
- Долдугаар сарын 10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар
- Долдугаар сарын 12-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар
- Долдугаар сарын 13-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- Долдугаар сарын 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15, 16-нд Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно.
Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21... +26 градус байх бол Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19... +24 градус, өдөртөө +33..+38 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө +17... +22, өдөртөө +26... +31 градус дулаан байх төлөвтэй.
Долдугаар сарын 11-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар өдөртөө бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хотод долдугаар сарын 10, 11-нд дуу цахилгаантай аадар бороо орно. 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орж, борооны өмнө салхи ширүүснэ. Долдугаар сарын 8, 9, 10, 11-ний өдөр халж, шөнөдөө +18... +23, өдөртөө +25... +30 градус байх бол 12, 13-нд сэрүүсэж шөнөдөө +9...+14, өдөртөө +20...+25 градус байх төлөвтэй.
Малчид, тээвэрчид, аялагчид, иргэдэд анхааруулахад баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-нд баруун аймгууд, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 11 бороо орох юм уу халах гээд байгаа юм уу ер ойлгосонгүй