СПОРТ

Испани, Франц, Нидерланд, Английн багууд"Евро 2024"-ийн хагас шигшээд үлдлээ

Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Хагас шигшээд шалгарахын төлөөх сүүлчийн тоглолтууд орон нутгийн цагаар долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болж дуусав.

Испанийн шигшээ баг Германы багийг 2:1-ээр буулган авсан бол Францын баг Португалын багийг торгуулийн цохилтоор 5:3-аар нутаг буцаав. Английн шигшээ баг Швейцарын багийг торгуулийн цохилтоор 5:3-аар, Нидерландын баг Туркийн шигшээг 2:1-ээр хожлоо. 

1988 онд тус тэмцээнд түрүүлж байсан Нидерландын баг хагас шигшээд өмнөх тэмцээний финалд шалгарч байсан Английн багтай өрсөлдөнө. Тоглолт долдугаар сарын 10-нд Дортмунд хотноо болно. Европын гурван удаагийн аварга испанийн шигшээ баг долоодугаар сарын 9-нд Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд тус тэмцээний хошой аварга Францын багтай тоглоно. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button