СПОРТ

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээгээгүй тул энэ жилийн наадмыг өнжихөөр болов

Гурван удаа допинг хэрэглэсэн нь баталгаажсан Улсын арслан Э.Оюунболд наадмын барилдаанд зодоглохоор салбар хороонд хандсан. Харин салбар хороо түүнийг "Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүл" гээд буцаасан гэгдэж буй.

Энэ хүрээнд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй МҮБХ-ны дэргэдэх хараат бус хорооны хуралдаан өчигдөр /2024.07.08/ болохоор товлогдсон. Тус хурлаар түүний барилдах эрхийг сэргээх эсэхийг шийдэх юм.

Үүнтэй холбоотойгоор түүний барилдах эрхийг сэргээлээ гэх мэдээлэл цацагдаж эхлээд буй.

Иймд тус асуудлаар МҮБХ-ноос тодруулахад, "Ийм мэдээлэл хэн өгч, хаанаас гараад байгааг мэдэхгүй байна. Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээгүй хэвээр байгаа. Учир нь хараат бус хорооны хуралдаан эхлээгүй байна. Тиймээс сэргээх шийдвэр гараагүй гэсэн үг. Албан ёсны мэдээллийг тус хороо хуралдааны дараа өгөх байх" гэсэн.

Харин хараат бус хороо өчигдөр орой хуралдсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, өнөөдөр 17 цагаас тус хороо шийдвэрээ танилцуулахаар мэдэгдсэн.

Тэгвэл тус хорооны хуралдаанаар түүний барилдах эрхийг сэргээхгүй байх шийдвэр гарчээ. Ингэснээр Улсын арслан Э.Оюунболд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдалгүй өнжихөөр болов.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШУДАРГА АРД
ШУДАРГА АРД
2024-07-09 22:36

Хууль гууль болсон цаг дор, шүүх, хууль засагл�##� илжирч ялзарсан нийгэмд, шударга үнэн гэж оршин тогнодоггүй тийм л цөвүүн цагт бид амьдарч байна. 22-хон насандаа Монгол төрийн наадмыг хүртэж байсан энэ сайхан бөхийг цаанаасаа зорилготойгоор хорлоод байгаа зүйл ихээр ажиглагдаж байна. Үүнд: 1-рт Допингийн шинжилгээг нарийн хян�##�т дор, зохих стандартыг баримт�##�ж аваагүй.

ШУДАРГА АРД
ШУДАРГА АРД
2024-07-09 22:43

2-рт: Допингийн шинжилгээ авсан МОНАДА нь өөрөө хууль бус баримтыг бүрдүүлж байгуулагдсан гэдэг нь хууль шүүхийн шатанд бүрэн нотлогдож, тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шинижлгээ авах эрхгүй байгууллага олон сайхан з�##�уусын хувь заяагаар олон жил тоглосон гэсэн үг. 3-рт: Допинг илэрсэн гэх бөхчүүдэд шийтгэлийг хэт ялгавартай оногдуулсан. Зарим нөхдүүдэд шийтгэл оноох нь битгий хэл бүр цолыг нь ч нэмсэн. Даян аварга гэх нөхөр допинг хэрэглэсэн биш харин бүр улам давраад цолоо ч нэмүүлээд амжсан.

ШУДАРГА АРД
ШУДАРГА АРД
2024-07-09 22:44

Даян аварга гэх нөхөр допинг хэрэглэсэн биш харин ч бүр улам давраад, сохорсон биш завшив гэгчээр бүр цолоо ч нэмүүлээд авсан. 4-рт: ВАДА-гийн дүрэм ёсоор допинг илэрсэн бөхөөс 4 жил дотор дахин шинжилгээ авах ёсгүй ат�##� (Хэрэв үнэхээр допинг илэрсэн бол шүү дээ. ) нөхдүүд зориуд шинжилгээг хэд хэдэн удаа авч зориуд санаатайгаар нэр хүндийг нь гутаах үйлдлийг одоо ч хийсээр л байна. Нэг илэрсэн бодис дахиад илрэнэ гээд шинжилгээ авах ёсгүй гэдгийг мэдсээр байж хэд дахин шинжилгээ авч үйлдлийг нарийн ш�##�гах хэрэгтэй. Өнөөдрийн энэ шийдьэрийг сонсоод үнэндээ хөх инээд хүрч, тэсэлгүй энэ бүгдийг бичиж сууна!!!

Зочин
Зочин
2024-07-09 23:30

Допинг хэрэглэсэн л бол шийтгэлээ идэл. Бүү гонгино.Гүйцээ. Монгол бөхийн соёл Оюунболдоор дутахгүй.

Зочин
Зочин
2024-07-10 03:09
Reply to  Зочин

Шаа бандиа гүтгүүлээд з�##�уу сайхан насаараа хохироод сууж байгаа шүү

Зочин
Зочин
2024-07-10 07:40

Батсуурь допинк хэрэглэсэн нь шинжилгээгээр гарсан .цол брилдах эрхийг нь хасахгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button