Хөшигний ард: С.Одонтуяа сайдын суудал нэхсэнээс чуулган үүр цайтал сунжрав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 24 цаг /2024.07.09-ний 08.00 цагаас 2024.07.10-ны 08.00 цаг/ болов. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүнийг тодруулах асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногт багтаан сайд нараа томилох, 30 хоногт багтаан ЗГ-ын хөтөлбөрөө боловсруулж батлуулах хугацаатай тул наадмаас өмнө ийн яаравчилж таарч буй юм.
Өрнөсөн процессын хувьд,
- Зарим гишүүн ЗГ-т ажиллах болсон тул Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөв.
- ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэв.
- ЗГ-ын бүрэлдэхүүнд орж ажиллах сайд нарыг МАН-ын УЗ, АН-ын бүлгийн түвшинд зөвшилцөж, Ерөнхийлөгчид танилцуулав.
- Ерөнхий сайд зөвшилцсөн сайд нарыг захирамжид гарын үсэг зурж, гардуулан, тангараг өргүүлэв.
- 126 гишүүнтэй шинэ пардамент анхдугаар чуулганаа хаав.
Хөшигний ард ямар үйл явдлууд өрнөснийг хүргэе.
Засгийн газрын гишүүд тодорч, тангараг өргөн, УИХ анхдугаар чуулганаа хаах зэргээр 24 цаг үргэлжилсэн.
Нэгт, шуудхан хэлэхэд үйл явц удааширсан нэг шалтгаан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа байв. Тэрбээр, хамтарсан Засгийн газар байгуулагдах сургаар л сайдын суудал хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед түүнийг Эрүүл мэндийн сайд болно гэгдэж байсан юм. Гэтэл өнгөрсөн шөнө,
МАН сайд нарын суудлаа яг таг тохирч бэлэн байдалд хүлээсэн. Харин АН сайдын найман суудал авч байгаагаас гуравт нь дотоод тохироогоо хийж чадахгүй зөрчилдөж буй тухай мэдээлэл Төрийн ордонд хөвөрсөн юм. Энэ нь ч тодорхой болж С.Одонтуяа болон бусад гишүүд нь Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн өрөөнд хэд хэдэн удаа цуглацгаав. Сайдын суудалд сууна гэж зүтгэсэн түүнээс намынхан нь нэрээ татахыг ятгаж, сүүлдээ эсэргүүцэцгээжээ. Сайдын суудлын төлөөх нэг эмэгтэйн хүсэл ийнхүү чуулганыг үүр цайхад хүргэсэн юм. Эцэст нь, намынхан нь дийлэхгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар суулгасан.
Хоёрт, УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцынхан энэ парламентад нэлээд хэд бий. Түүний хүмүүс намын дарга Л.Гантөмөрөөс сайд нэхэн бойкот хийсэн гэгдэв. "Кноп дардаг төхөөрөмж эвдэрсэн, ажиллахгүй байна" хэмээн бухимдацгаан хэд хэдэн удаа чуулганыг орхин гарцгаасан билээ.
Гуравт, Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойрогт нэр дэвшиж өвдөг шороодсон Ш.Адьшаа сайдаа тодруулаад завгүй АН-ынхан дээр ирэв. Гэвч түүний ирсэн шалтгаан нь сайдын суудал аж. Түүнийг Зам тээврийн сайдын суудал нэхсэн гэх мэдээлэл ч гарсан юм.
Дөрөвт, Уг нь эрх баригч нам "20 минутын хот Үндэсний хороо"-ны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг томилно гэдэг нь ил яригдаж байв. Гэвч эцсийн мөчид энэхүү яамгүй сайдын орон тоог АН-д өгч, тус намаас сумын хөгжил ярьдаг Р.Эрдэнэбүрэнгээ оруулж ирлээ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд хүлээж авахгүй байна хэмээж байсан ч, сайдаар батлав.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одонтуяа авгай болимоор юмаа.Баянгол дүүргийн газруудыг Эрдэнэ энэ 2 л хувааж авсан.Яасан цадаж ханадаггүй өлөн юм бэ.
Одонтуяа авгай болиосой
Дарвайтал инээдэг дарваан Дамдиннямд илүү эрх мэдэл хэрэггүй шүү
Дарханаас дэвшсэн Дамдинням харахаас сэжгийн худлаа хүн!
энэ муухай авгай болимоор юмаа ковидын үед вакцин оруулахгүй гэж явсан гэдэгийг чинь бид мартаагүй шүү одоо улстөрөөс түргээн зайлаач дээ муухай сэжгийн авгай
Вакцин тэгээд хэрэгтэй байсан юм уу
Эцэг нь соц үед их мэдэлтэй том сайд байж, улсын эди йн засгийг сүйрүүлж, "их өр"-ийн ихэнхийг "үйлдвэрлэ сэн" Са лтаан гэдэг хүн байсан гэдгийн билээ !
Аман дээрээ нэг их ардчилал, шударга ёс ацан дээрээ бөөн шунал. Эрх мэдлийн төлөөх ичих нүүргүй улайран, балай юмнууд
АН гэж нэг албан тушаалын төлөө алалцахаас буцахгүй бузрууд, бөөгнөөд хоорондоо алалцаж байхад нь...
Мордохын хазгай эхллээ дээ
Энэ авгай бүү давар аятайхан бай жагсаалтад орно сайд болно гатан ээжийн араас орлоо монгол төрийг завхруулж бна хоёрдох манан үүслээ карданаа тат нөхдүүд ерөнхийлөгчийн засаглал манай тохирно
АН ч хог болж дээ. Даргыг нь харахаар л залхуутай, усан манан царайтай, жагсаалтын хэд нь сайд болоод авав.
Ха ха энэ төрд цайрсан луйварчид нь гарсан юм биш үү. Энэ улс орон ч өөдлөхгүй нь
Жагсаалтаар орж ирчихээд даварсан авгай вэ
Одонтуяа авгай жагсаалтын 2 бичигдэж гишүүн болсон.Шантааж хийж сайд байгаль орчны хамгийн сул сайд.Хэл орос хэл халтар.яангли авах юмгүй.Их хурал дээр ямар ч ач холбогдолгүй улс төр ярьсан хүн.Сайдын ажил өөр үнэхээр оносонгүй.янэг өдөр мултарна.яАн бусад хүмүүст боломж олгооч.Тжагсаалтыг хулгайллаа.яхуваарьлагдсан сайдын суудлыг хулгайллаа.Шуналд хязгаар бий шүү
Одонтуяаг сайд болгоод огтоос ажил хийж чадахгүй, чадсангүй гэх шалтгаанаар огцруулах нь зөв шүү
ОДОНТУЯА ЭМЭЭ ОДОО БОЛИОО.ЮУН САЙД ВЭ.БГД ыг олигтой хөгжүүлээгүй идэж уусан.Эрдэнээ та 2 бишээ.харин одоо энэ Сумьяабаатар гарч ирээд дүүрэг маань төрөл арилжсан шүү.даанч доод тушаалын албан хаагчид нь яст мэлхийн хурдацтай байхиймдаа.Сүхийн талбайд болсон дээлтэй Монгол наадамд ганцханБГД ийн гэр сандал ч байхгүй хоосон хангай гэр байнлээ шүү.
Яаасан ч их цадаж ханадаггүй шунал вэ.ээ бурхан минь.энэ хүний шуналд хязгаар байнауу.4 жил энэ яамыг яаж л самрах бол доо.хэн эд нартай эвс гэж санал өгсөн юм вэ.ард түмний сонголтоор тоглочих юмаа.МАН.
Одонтуяа өлөгчин