НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: 97 багийн 800 гаруй харваач цэц мэргэнээ сорьж буй шагайн харваа

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ойн шагайн харвааны тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Шагайн харвааны тэмцээнд 97 багийн 800 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцож байна. Есөн дүүрэг, 18 аймгийн баг тамирчид иржээ. Өмнөговь аймгаас 18, Дорноговь аймгаас 14, Дундговь аймгаас 8 баг гэхчлэн говийн аймгууд зонхилон оролцож байгаагаараа онцлогтой аж.

Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй шагайн харвааны тэмцээнд 32 багийн хоёр дахь тоглолтоор үргэлжилж буй юм.

Шагайн харваа XIII зууны үед хаад ноёдын өргөөндөө зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болон өргөжсөн. Энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой бөгөөд анх шагайн харвааны тэмцээнийг “Тойром” хэмээн нэрлэдэг байжээ. 1991 оны баяр наадмын үеэр шагайн харвааны анхны “Улсын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдаж, 1993 оноос албан ёсоор улсын цол, зэрэг олгож эхэлсэн. 1998 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсанаар 2000 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд шагайн асрыг ашиглалтад оруулав. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шагайн харвааг ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн түүхтэй.

Шагайн харвааны шүүгч Ц.Одсүрэнгээс тодрууллаа.

Сэтгүүлч: Ц.Наранцацрал

Зураглаач: О.Улсболд

Байршил: Үндэсний шагайн харвааны асар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button