АТГ-аас шалгаж буй Г.Дугаржавын оронд "Эрдэнэс Монгол"-оос Б.Чагнаадоржийг томилжээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилсон байна. Томилгоог "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтын тушаалаар, энэ сарын 8-ны өдөр хийжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үүний өмнө Г.Дугаржав удирдаж байсан. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан.
Үүнийг ХҮН намд ашигтай, Т.Доржхандын эрх ашгийг хангасан томилгоо гэж үздэг. Г.Дугаржав нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойр ажилласан намтартай ч Т.Доржхандтай бизнесийн сүлжээгээр холбогддог.
Г.Дугаржав ажиллах хугацаандаа төмрийн хүдрийг бага үнээр худалдсан, шаардлагагүй худалдан авалт их хэмжээгээр хийсэн зэрэг үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдсан. Ийм замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс олсон мөнгөөр ХҮН нам сонгуулийн зардлаа босгосон ч гэгдсэн.
Тэгвэл шинэ Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь "Эрдэнэс Монгол" ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ-т ажиллаж байжээ. Энэ томилгоог "Эрдэнэс Монгол"-ын нэгдлийн хүрээнд хийсэн нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталсантай холбогдох юм.
Г.САНСАРМАА
Холбоотой нийтлэл:

Г.Дугаржаваар дамжуулан Т.Доржхандад өгсөн МАН-ын бэлэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай хэд хэдэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон байдаг. 2024 он гарснаас хойш Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
Тэгвэл энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авах гэж байна. Түүнчлэн наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн спортын X наадам манай улсад болно. Мөн есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 16-28-нд снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнчлэн кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9, зочид буудал, ресторанд 5.7, худалдаа үйлчилгээнд 3.2, нийт 14 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.
Зөв зөв, мэргэжлийн залуу хүмүүст итгэл үзүүлж, ноу хау хийлгэх хэрэгтэй
Turshlagagui zolbin zaluud uu